
Греммиийн шагналт дуучин Фиона Эпплийн нохой өвчин туссан учир тэрээр өмнөд болон хойд америкаар хийхээр төлөвлөж байсан аялан тоглолтоо хойшлуулж байгаа тухайгаа өөрийн блог хуудсаараа мэдэгджээ.
Түүний тоглолт бараг бэлэн болоод байсан бөгөөд эхний ээлжинд энэ сарын 27-30-нд Бразилд, ирэх сарын 1-2-нд Мексикт тоглохоор төлөвлөсөн байжээ.
Түүний 13 настай Жанет нэртэй пит булл нохой нь хөгширч цээжин дээр нь хавдар маягийн ур гарснаас үхэхэд хүрсэн аж. Тэрээр блогтоо нохойныхоо тухайд “Тэр миний хамгийн сайн найз, ээж, эгч дүү минь байсан. Би Жанетдаа ямар их хайртай гээч хэмээгээд, би энэ хэцүү цаг үед тоглолт хийхээр аялаж чадахгүй нь. Түүний сүүлчийн мөчүүдэд хамт байх хэрэгтэй байна” гэжээ.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ