Mercedes Benz 2025 оны жийпийг бүтээв

img

Хэд хоногийн дараа Лос-Анжелес хотод нээлтээ хийх автомашины үзэсгэлэн дээр Mercedes-Benz компани Ener-G-Force нэртэй концепт-карыг танилцуулах аж. Уг шоуны үеэр шилдэг загвартай машиныг тодруулах бөгөөд тус компани энэ төслөөрөө түүнд оролцох гэнэ. Энэ жил Mercedes-Benz компани 2025 оны эргүүлийн автомашиныг толилуулах юм. Цагдаагийн зориулалттай болон ердийн загварыг дэлгэж үзүүлнэ. Хөдөлгүүрийн ажиллагаа устөрөгч болон хүчилтөрөгчийн химийн урвалаас үүдэн гарсан цахилгаанаар тэжээгдэнэ. Цахилгаан үүсгүүр бүхий дөрвөн хөдөлгүүрийн тусламжтайгаар энэ жийп машин 800 километр зайг туулах чадвартай гэнэ. Энэ машин мөн эргэн тойрныг ажиглах хяналтын камеруудтай юм. Түүний тусламжтайгаар машины цахим төхөөрөмжүүд тухайн үед туулах учиртай замд тохируулан пүрш болон амортизаторуудыг тохируулж тавина. Mercedes-Benz компаниас гадна энэ загварын уралдаанд Bentley, BMW, General Motors, Honda, Hyundai болон Subaru оролцох аж. Лос-Анжелесын автошоуны үеэр энэ уралдаан зохиогдоод ес дахь жилийнхээ нүүрийг үзэж байгаа бөгөөд ноднин жил "Холливудын орчин цагийн шилдэг автомашин" уриан дор зохиогдсон агаад Smart-ынхны загвар түрүүлсэн билээ. Эх сурвалж www.wikimon.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

aimar yum aa
2012-11-22