Зураг авалтын үеэр бэлгэвч хэрэглэхийг шаарджээ
2012-11-21

Америкийн кино үйлдвэрлэлийн төв Холливуд  байрладаг Лос-Анжелес хотын зөвлөл порно киноны зураг авалтын үеэр жүжигчдийг бэлгэвч хэрэглэж байхыг үүрэг болгосон тогтоолыг урьдчилсан хэлэлцүүлгээр сайшаажээ. Тогтоолыг 11 гишүүн сайшааж, нэг нь эсэргүүцсэн байна. Хууль хүчин төгөлдөр болоход дахин нэг санал хураалт явуулах шаардлагатай аж. Дараагийн санал хураалт ирэх долоо хоногт болно. Хэдэн арван мянган дэмжигчдийн гарын үсэг цуглуулсан ДОХ-той тэмцэх сангийн шахалтаар Лос-Анжелес хотын зөвлөл тийм шийдвэр гаргаж байгаа аж. Порно кино үйлдвэрлэлийн арилжааны холбоо хүчээр бэлгэвч хэрэглүүлэхийг эсэргүүцэж байна. Үүний оронд насанд хүрэгчдэд зориулсан кинонд тоглох жүжигчдэд бэлгийн замын халдварт өвчний үзлэгт заавал орж байх шаардлага тавихыг санал болгожээ. Лос-Анжелест өдөрт насанд хүрэгчдэд зориулсан 3-4 киноны зураг авдаг байна. Ийм киноны орлого жилд 4-13 тэрбум доллар байдаг аж. Жүжигчид нэг кинонд тоглоод 10-15 мянган доллар авдаг байна. Эх сурвалж www.wikimon.mn
Shuud.mn
Сонин хачин