
Нэгэн цагт эр бяр, уран мэхийг гайхуулж, барилдаанаараа олныг шуугиулж байсан даян аварга А.Сүхбат дахин барилдана гэдгээ албан ёсоор мэдэгджээ.
Тодруулбал, Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Р.Нямдорж, Улсын арслан Х.Мөнхбаатар нарын маргалдаанд даян аварга А.Сүхбат өөрийн байр сууриа цахим хуудаснаа илэрхийлсэн байна.
Тэрбээр “Бөхийн холбооны удирдлага солигдвол би барилдана.
Түрүүлж үзүүрлэхгүй байсан ч хамаагүй. Барилдах урлагийг үзүүлмээр байна” хэмээн бичжээ.
Ямартаа ч, даян аварга маань зодог тайлсанаасаа хойш авгай, хүүхний асуудлаар нэлээдгүй хэл ам араасаа дагуулж яваа ч бөхийн дэвжээ, үзэгч олноо ихээхэн санагалздаг гэдэг нь эндээс ажиглагдаж байгаа бус уу.
Б.Дэжид
Эх сурвалж: wikimon.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ