Монгол Улс ЕАБХАБ-ын бүрэн эрхт гишүүн болов

img

Өнөөдөр Монгол Улс Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагад (ЕАБХАБ) 57 дахь оролцогч орноор нэгдэн орж, тус байгууллагын бүрэн эрхт гишүүн улс болов. ЕАБХАБ-ын Байнгын зөвлөл 2012 оны 11 дүгээр сарын 8-20-ны өдрүүдэд хуралдаж, Монгол Улсын гишүүнчлэлийн асуудлаар санал хураалт явуулсны дүнд гишүүн орнуудын санал нэгтэйгээр манай улс тус байгууллагын бүрэн эрхт гишүүн болж байна. 2012 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Вена хотноо хуралдах ЕАБХАБ-ын Байнгын зөвлөлийн хуралдааны үеэр Монгол Улс тус байгууллагын 57 дахь гишүүн орноор нэгдэн орсныг албан ёсоор мэдэгдэж, тус байгууллагын төв байранд Монгол Улсын төрийн далбааг залах ёслол болно хэмээн Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ