One Direction-ий цомог борлуулалт өндөртэй байна

img

Хөвгүүдийн  хамтлаг One Direction-ий хоёр дахь цомог худалдаанд гарчээ. Худалдаанд гарсан даруйдаа 540 мянган хувь борлогдсон аж. Энэ нь энэ оны борлуулалт өндөртэй гурав дахь цомгоор тодорчээ. Энэ жагсаалтын нэгдүгээрт 1.2 сая хувь борлогдсон Тейлор Сфивтийн "Red" цомог орсон бол хоёрдугаарт Mumford & Sons-ийн "Babel" цомог 600 мянган хувь борлогдсон аж. Хамтлагийн гишүүн Хари Стайлс “Бидний дууг сонсож биднийг дэмждэг бүх фенүүддээ талархалаа илэрхийлж байна. Баярлалаа гэхээс илүүтэйгээр яаж илэрхийлэхээ мэдэхгүй байна” хэмээн талархаж буйгаа хэлжээ. Мөн тэдний цомог энэ долоо хоногийн английн төдийгүй дэлхийн 30 орчим орны шилдэг дебют цомгоор шалгарсан юм. One Direction хамтлагийн эхний цомог өнгөрсөн гуравдугаар сард худалдаанд гарч байсан. Дөнгөж гарч ирж байсан залуу хамтлагийн хувьд тухайн үедээ ч чамлахааргүй  амжилт гаргаж байсан. Тус хамтлаг 2010 оны "The X Factor" шоунаас төрөн гарсан хөвгүүдийн хамтлаг юм. Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ