
Өнгөрсөн шөнө Аваргуудын Лигийн Е хэсгийн тоглолтууд болж өнгөрлөө. Өнгөрсөн улирлын аварга Чэлси Италийн Турин хотноо зочлон тоглож 3 – 0 харьцаагаар хожигдлоо. Энэ тоглолтонд талбайн эзэн Ювентусчууд бүх талаар илүүрхэж тоглосон бөгөөд эхний гоолыг Ф.Квалъяарелла тоглолтын 38 дахь минутанд оруулж гоолын салхийг нээсэн бөгөөд улмаар А.Видаль, С.Жиовинко нар гоолдож багтаа ялалт авчирлаа.
Энэ тоглолтын дараа Чэлси багийн эзэн Р.Абрамович багийнхаа менежер 42 настай Р.Ди Маттеог ажлаас нь чөлөөлснөө мэдэгдлээ.
Э.Баттөр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ