СЕХ-ноос ээлжит мэдээллийг хийлээ

img

Нийслэлчүүд сонгуульд идэвхгүй оролцож байна Дөнгөж сая СЕХ ээлжит мэдээллийг өглөө. Аймаг, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн санал хураалт орон даяар өглөө 07.00 цагт эхэлсэн. Тэгвэл улсын хэмжээнд 20.00 цагийн байдлаар нийт сонгогчдын 52,9 хувь нь саналаа өгсөн байна. Аймгуудын хувьд ирц сайн байгаа бол нийслэлийн дүүргүүдийн ирц хангалтгүй байна. Аймгуудад сонгогчдын ирц 58,71 хувьтай байгаа бол нийслэлд 45,63 хувь байна. Тиймээс нийслэлийн иргэдийг саналаа үлдсэн хугацаанд амжиж саналаа өгөхийг СЕХ-ноос уриаллаа.
Аймаг дүүрэг Нийт санал өгөх хүн 20.00 цагийн байдлаар /хувиар/
1 Архангай 53219 62.2
2 Баян-Өлгий 54663 66.2
3 Баянхонгор 51542 67.83
4 Булган 38556 60.69
5 Говь-Алтай 35192 60.9
6 Говьсүмбэр 9453 59.74
7 Дорноговь 39296 16.34
8 Дорнод 49264 55.97
9 Дундговь 37145 57.57
10 Завхан 44547 65.41
11 Өвөрхангай 72076 57.27
12 Өмнөговь 37300 60.98
13 Сүхбаатар 36298 64.92
14 Сэлэнгэ 69729 56.69
15 Төв 59386 58.68
16 Увс 47167 63.18
17 Ховд 48483 61.71
18 Хөвсгөл 81695 54.32
19 Хэнтий 45608 57.59
20 Дархан-Уул 64574 51.03
21 Орхон 66560 49.95
Дүүрэг
1 Хан-Уул 84110 46.65
2 Багахангай 2492 69.14
3 Багануур 18634 52.8
4 Баянзүрх 100076 43.96
5 Налайх 21643 56.07
6 Сүхбаатар 90373 46.47
7 Чингэлтэй 106852 44.8
8 Баянгол 125700 44.7
9 Сонгинохайрхан 182972 45.33

СЭТГЭГДЭЛ БИЧИХ