
Ардчилсан нам мэдээлэл хийлээ. Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюундарийн сэтгүүлчдэд хийсэн мэдээллээс үзвэл Орхон, Өмнөговь, Баянхонгор, Булган, Хэнтий, Ховд, Увс, Баян-Өлгий, Төв, Сэлэнгэ,
Дорнод, Хөвсгөл аймгийн төвд болон сумдуудад тус намаас нэр дэвшигчид үнэмлэхүй ялалт байгуулсан ажээ. Дээр дурдсан аймгуудаас бусад аймгуудын урьдчилсан дүнг Ардчилсан намынхан хараахан авч амжаагүй бололтой.
Ийнхүү Ардчилсан намаас орон нутгийн сонгуульд ялалт байгуулж яваагаа сэтгүүлчдэд дуулгалаа. Сонгуулийн ерөнхий хорооноос албан ёсны мэдээлэл гаргаагүй хэвээр байна.
Харин 10-аад минутын өмнө Ц.Оюундарь твиттер хуудастаа "АН 21 аймгаас 12-т нь баталгаатай ялаад байна. 2-т нь тэнцэж байна. Нийслэлийн 9 дүүргээс 6-д нь баталгаатай ялж байна. СХД-т ана мана явж байна" хэмээн жиргэжээ.
Н.Өрнө
СЭТГЭГДЭЛ БИЧИХ