Улаанбаатарт 10-12 хэм хүйтэн байна

img

Өнөөдөр Увс нуурын хотгор, Халх голын сав газраар үүлэрхэг, бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хараа, Ерөө голын сав газраар 14-19 хэм, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 4-9 хэм, бусад нутгаар 7-12 хэм хүйтэн байна. Улаанбаатарт үүл багасна. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-7 метр. 10-12 хэм хүйтэн байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 18 хэм хүйтэн, харьцангуй чийг 68 хувь, агаарын даралт 876 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ