Чуулганы нэгдсэн хуралдаан болно

img

УИХ-ын намрын ээлжит чуулган өнөөдөр 10.00 цагаас хуралдана. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.

1.Улсын Их Хурлын зарим гишүүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай асуудал:

-Танилцуулгыг Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн хийнэ. 2.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын болон Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/: -Хууль санаачлагчийн илтгэлийг Уул уурхайн сайд Д.Ганхуяг танилцуулна; -Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг танилцуулна. 3.Татварын мэргэшсэн зөвлөхийн үйл ажиллагааны тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/: -Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн танилцуулна; -Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Эрдэнэбат танилцуулна.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ