
ОХУ-ын Санкт-Петербург хотын нэрэмжит Римский Корсаковын нэрэмжит консерваторт МУСТА, дуучин Ө.Цэрэнчунт суралцаж байгаа аж. Тэрбээр тус консерваторын дэргэдэх дуурын театрын тайзнаа Оросын алдарт хөгжмийн зохиолч Петр Ильич Чайковскийн “Евгений Онегин” дуурийн Ленскийн дүрийг бүтээжээ.
ОХУ-ийн дуурийн театрт дэлхийн сонгодог сор бүтээлд монгол оюутан гол дүрүүдийн нэгийг бүтээсэн нь олны анхаарлыг ихэд татсан гэнэ. Өмнө нь МУГЖ П.Ганбат агсан тус улсын дуурын театрын тайзнаа дуулж байсан түүхтэй. Харин Оросын дуурийн тайзыг эзэгнэсэн дуурийн хоёр дахь монгол дуучин болсон Ө.Цэрэнчунтаас гадаадын сэтгүүлчид ярилцлага авч, бичлэг хийсэн байна.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ