Этно-археологийн олон улсын бага хурал болов

img

Италийн Этно-археологийн хүрээлэн 2012 оны 11 дүгээр сарын 21-23-нд Ром хотноо “Этно-археологийн судалгаан дахь түүх соёлын үл ойлгогдох элементүүд” сэдэвт олон улсын бага хурал зохион байгуулж байна. Бага хуралд Монгол Улсын Их сургуулийн багш, судлаач С.Дулам, судлаач Г.Нандинбилэг нар уригдан оролцож, “Газар нутгийн онцлогийг шинжлэх уламжилалт Монгол аргачилал, этно-археологчийн зүгээс харахад” болон “Чулуугаар наадаж тоглох монгол ёс” зэрэг сэдвээр тус тус илтгэл тавив. Бага хурлын нээлтийн ажиллагаанд Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суугаа Элчин сайд Ш.Одонбаатар оролцсон бөгөөд гурван өдөр үргэлжлэх энэхүү арга хэмжээнд Итали, Швейцарь, Монако, Венесуэл зэрэг тус салбарын олон улсын нэр хүндтэй судлаачид уригдан оролцож байна хэмээн Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ