Израйль Хамас бүлэглэлтэй гал зогсоох хэлэлцээ хийлээ

img

Өнөөдрөөс есөн өдрийн өмнө Газын зурваст Палестины Хамас бүлэглэл болон Израйлийн хооронд хүчтэй мөргөлдөөн үүссэн. Үүнээс хойш Израйлийн тал Газын зурвас руу хэд  хэдэн  удаа агаарын болон газрын дайралт хийж 130 гаруй палестин хүний амь нас хохирсон. Мөн олон тооны барилга байшингууд эвдэрч нуржээ. Харин одоо Хамас бүлэглэл болоод тэдний холбоотнуудад дахин харвах пуужингийн нөөц хангалттай бус болсон байна. Үүсээд буй энэ байдлыг намжаахаар гал зогсоох хэлэлцээ хийхээр  болсон. Харин хэлэлцээ эхлэхээс хэдхэн  цагийн өмнө сүүлийн халдлага гарч Израйлийн нийслэл Тель-Авивт болжээ. Гэвч хүний амь нас эрсдээгүй юм. Харин хорь орчим хүн хүндээр шархадсан  аж. Энэхүү хурцадмал байдлыг намжаахаар олон улс болон НҮБ-аас албан ёсоор томилгоо хийж мөргөлдөөнийг зогсоох буюу гал зогсоох хэлэлцээрийг хийлээ. Хэлэлцээг Египетийн ерөнхийлөгч Мохамед Мурси, АНУ-ын төрийн ерөнхий нарийн бичгийн дарга Хиллари Клинтон, Изралийн ерөнхий сайд Биньямин Нетаньяху болон Хамас бүлэглэлийн улс төрийн удирдагч Халед Мешаал нар оролцон хийсэн. АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга хатагтай Хиллари Клинтон “Энэ хэлэцээ бол эдгээр хоёр орны болон энэ бүс нутгийхны хувьд шийдвэрлэх мөч болж байна” гэжээ. Мөн “Өнөөдрийн хэлэлцээрийн дараагаас хоёр орны жирийн иргэд галын аюулаас айлгүй эрч чөлөөтэй,  айдасгүй байж болно” гэж мэдэгдсэн байна. Хатагтай Хиллари Клинтон хэлэлцээрийн дараагаар Египетийн ерөнхийлөгч Мохамед Мурси нар гурван цагийн турш уулзан ярилцсан. Мэдээж сөргөлдөөнтэй байгаа хоёр орны асуудлаар хэлэлцсэн хэмээн олон улсын  мэдээллийн агентлагууд хэлж байна. Энэ үеэр мөн АНУ болон Египет улс цаашдаа эдгэээр хоёр орны эрх тайван байдлыг дэмжин ажиллахаа мэдэгдсэн. Хатагтай Халлари Клинтоны мэдэгдлийн дараагаар Изралийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху ч энэхүү хэлэлцээг дэмжин баталгаажуулж дайны галыг зогсоохоор болсон. Израйлийн албаныхан ABC агентлагт “амар амгалан байдлын төлөө” хэмээгээд Палестинтай сөргөлдөөд байгаа энэ байдыг намжаалаа гэхдээ цаашид юу болохыг харах л үлдлээ хэмээсэн байна. Э.Мөнхнасан        

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

chmg:
palistinchuud uursduu ehleegui bol yu gej uheh ve de! izrailchuud ard tumnee l hamgaalsan muu arabuudiig bugdii ni ustgaval taarna oogii guia!
2012-11-23
Oogii:
Muu lalriin Evreechuud hezee gazar nutagtai baisiin Palistinii gazar nutagt luivaraar shahuu irj suurshchihaad odoo alaad duuslaa hugjiluur iluurhej gazar nutgiig n ch ihenhiig n ezelchihlee dee uund ANU ch buruuttei Gitleriin Evreechuudiig uzdeggui baisnii utgiig odoo l oilgoj bn. Sayaiin murgulduund gehed palistinii olon irged ami nasaa aldlaa.. Izrealaas mash tsuuhen hun uhsen iim l bn daa...
2012-11-22