
Орон нутгийн сонгуулийн санал хураалт өчигдөр 07-22.00 цагийн хооронд улс орон даяар өрнөж, СЕХ-ноос оройн 23.00 цагийн үед сонгуулийн ирц болон дүнгийн талаар мэдээллийг албан ёсоор хийхээ мэдэгдсэн. Гэвч аймаг, нийслэлийн сонгуулийн нэгдсэн дүнг нэгтгэж дуусаад албан ёсоор маргааш /өнөөдөр/ мэдээлэл өгөхөө болсон юм.
Сонгуулийн ерөнхий хороо Баян-Өлгий, Баянхонгор, Увс аймгаас бусад аймаг, нийслэлийн дүүргүүдийн мэдээллийг нэгтгэж дууссан гэнэ. Иймд дээрх гурван аймгаас дүн ирмэгц орон нутгийн сонгуулийн талаарх албан ёсны мэдээллийг тун удахгүй олон нийтэд хүргэх юм байна.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ