"Empire state building" яагаад 102 давхар вэ
Америкийн Нью-Йорк хотноо 1931 онд баригдсан 381 м өндөр, цамхгийг нь оруулбал 448 м өндөртэй 102 давхар алдартай барилга барилга байдаг юм байна. Энэ барилгыг яагаад заавал 102 давхар барьсан юм болоо??? 1620 оны намар барууны католиг шашны сүмийн барилгууд хэтэрхий гоёмсог байгааг шүүмжлэн цуглааны олон дутагдлыг арилгахыг хүсч байсан Христэд итгэгч пүритан урсгалынхан олны дэмжлэгийг авч тэдний тоо хэмжээ өсөхийн хирээр,нийгэмд эзлэх байр суурь, эрх мэдэл нь нэмэгдэж өндөр албан тушаалуудад дэвшин,парламентэд хүртэл сонгогдох болсонд тухайн үеийн английн хатан хаан, түүний дараагийн хаан нь илт дургүйцэн тэдний тавьсан шаардлагыг хангахыг хүссэнгүйгээр барахгүй харин ч эсрэгээр тэднийг байж суухын аргагүй байдалд ортол нь хавчих болсон байна. Уг хавчлагад өртсөн олон итгэгчид итгэлийн эрх чөлөөг хайн усан онгоцоор далайд гарч түмэн зовлон 1000 бэрхшээлийг туулсны эцэст 65 хоногийн дараа эх газарт хүрсэн нь одоогийн АНУ-ын Виржини Плимут байжээ. 65 хоногийн турш хахир хүйтэн өвлийг усан онгоцон дээр өнгөрөөхдөө далайн салхи шуурганд өртөн,өлсөж цанган, өвдөж шаналан бараг тал нь өөд болсон боловч үлдсэн хүмүүс нь энэ бүх зовлон бэрхшээл дунд ч итгэлээ хаяагүй, цөхрөөгүй, харин ч эсрэгээр талархсаар явсан байна. Онгоцон дээр анх Англиас 70 том хүн, 32 хүүхэд бүгд 102 хүн явсан ч 65 хонохдоо 44 нь нас барж үлдсэн хүмүүс нь эх газарт буунгуут тэдний хамгийн түрүүнд хийсэн зүйл нь талархал байлаа. Тэд 65 хоногийн турш өлсөж цангасан учир хурдхан хоол хийж идье гэсэнгүй. Тэд зарим нь өвдөж шаналж байсан ч хурдан хэвтэж амрая гэсэнгүй. Зарим нь хурдан харанхуй болохоос өмнө байр баръя гэсэнгүй. Бүгд хамтдаа талархлын мөргөл үйлдсэн байна. Түүнээс хойш нэг жилийн дараа 1621онд нутгийн уугуул иргэд болох Индианчуудын тусламжаар өндөр ургац авчээ. Тэд ургацынхаа анхны дээжээ Бурханд өргөн талархлын мөргөл хийсэнээр бидний өнөөдрийн Христэд итгэгчдийн талархлын өдрийн эхлэл тавигдах үндэс нь болжээ. Эдгээр 102 хүнийг Америкт “Америк улсыг үүсгэн байгуулалтын эцгүүд” гэдэг бөгөөд эдгээр 102 хүний дурсгалд зориулсан 102 давхар Empire State Building баригджээ. Ингэж 1623 онд Маssachusetts мужид албан ёсны улсын баярын өдөр болгон тэмдэглэсэн. 1789 онд Америкийн анхны ерөнхийлөгч Жорж Вашингтон анх удаа талархлын баярын өдрийг улсын амралтын өдөр болгосон боловч хожим нь "Английн хатан хааны баяр" гэж улсын баярын өдөр болгохыг хориглосон байна.Гэвч А.Линкольн 1863 онд дахин талархылн баярыг улсын баяр болгон тэмдэглэж байхаар шийдвэр гаргаснаас хойш өнөөдрийг хүртэл жил бүрийн 11 сарын 3 дахь 7 хоногийн пүрэв гаригийг Талархлын баяр болгон тэмдэглэж ирсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ