Афган дахь АНУ-ын элчингийн гадаа дэлбэрэлт болов

img

Өчигдөр амиа золиослогч этгээд Афганистаны нийслэл Кабул хот дахь АНУ-ын элчин сайдын яамны гадаа бөмбөг дэлбэлж гурван хүний амь нас эрсэдсэн тухай мэдээллийг CNN агентлаг ирүүллээ. Халдлага орон нутгийн цагаар өглөөний 08.00 цагийн орчимд гарсан бөгөө амиа хорлогч этгээдээс өөр хоёр хүн нэг нь элчингийн хамгаалагч нар байсан бол үлдсэн нэг хүн нь энгийн иргэн байсан талаар Афганистаны Дотоод хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Седик Седдики мэдээллэв. Дэлбэрэлт болсон газар Кабул хотын төв хэсэгт байдаг бөгөөд тус газарт олон  улсын  байгууллагууд, элчингүүд төвлөрсөн байдаг аж. Энэ хэрээрээ ч харуул хамгаалалт сайтай байдаг. Харин яагаад чухам энэ газарт амиа золиослогч этгээд бөмбөг тэсэлснийг хараахан тогтоогоогүй байна. Үүний дараагаар НАТО-гийн цэргүүд дэлбэрэлт болсон газрыг бүслэн хамгаалалтад авчээ. Өнгөрсөн есдүгээр сард амиа золиослогч этгээд НАТО-ийн Афганистан дахь төв байрны урд бөмбөг дэлбэлж зургаан хүний аминд хүрсэн хэрэг гарч байсан. Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ