
АН энэ удаагийн орон нутгийн сонгуульд ялалт байгуулсан болохыг тус намын дарга, Ерөнхий сайд Н.Алтанхуяг мэдээллээ.
Өчигдөр АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюундарийн сэтгүүлчдэд мэдээлснээр 21 аймгийн 12-т нь АН олонх болсон.
Тэгвэл АН-ын дарга Н.Алтанхуягийн мэдэгдлээр 14 аймагт олонх болж сонгуульд ялалт байгуулсан нь нэгэнт тодорхой болжээ. Одоогоор СЕХ-ны албан ёсны дүнгийн мэдээллийг хүлээж байна хэмээлээ.
Нийслэлийн зарим дүүргийн сонгуулийн хороодод ирц 50 хувьд хүрээгүй ч гэсэн Н.Алтанхуягийн мэдээлснээр бол найман дүүрэгт АН олонхийн санал авсан ажээ.
Н.Өрнө
СЭТГЭГДЭЛ БИЧИХ