
АНУ-ын “LA Galaxy” клубтэй гэрээгээ дуусгаж буй хөлбөмбөгч Дэвид Бекхэм үргэлжлүүлэн хаана тоглохоо хараахан шийдээгүй байна. “Пари-Сен-Жермен” клуб түүнд санал тавьсан хэмээн шуугиж эхэлсэн ч Францын баг үүнийг үгүйсгэжээ.
Гэхдээ 37 настай англи хагас хамгаалагчийн төлөө Англи, Франц, Австрали, Хятад, Арабын Эмират, Бразилийн зургаан лиг өрсөлдөж магадгүй аж. Лав л Английн премьер лигийн “Вестхэм” клубийн хамтран эзэмшигч Дэвид Гоулд, Дэвид Салливэн нар Бекхэмийг төрөлх хотод нь эргүүлж авчрахын төлөө үзээд алдахаа илэрхийлсэн байна. Дэвид Бекхэм зүүн Лондоны Лейтонстоунд төрсөн юм.
М.Бүүвэй
СЭТГЭГДЭЛ БИЧИХ