Даанч тэнхлүүн Данзан арслан

img

Би 2004 оны хоёрдугаар сарын 8-ны өглөөний 10 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Засаг дарга хожмын УИХ-ын эрхэм гишүүн болсон Рэгжийбуугийн Нямсүрэнтэй уулзаад -Өнөөдөр Данзан арслангийн 110 жилийн ойг тэмдэглэж байгаа нь үнэхээр сайхан байна. Данзан гуай уг нь Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын хөл тайгын гаралтай хүн. Ээж Думаагийнхаа гэдсэнд ирж Сэлэнгэ аймгийн Цагааннуурт мэндэлсэн юм гэнэ лээ гэсэнд

-Та тэгээд юу ярих гээд байгаа юм бэ гээд тэрбээр босоод явчихсан юм. Ингээд “боохой” хэмээх Дамдинсүрэнгийн Данзан гуайн тухай хүүрнэе! -Данзан арслан ерөөсөө их тэнхлүүн хүн байжээ. Бүр 62 настайдаа аль ч наадамд тав давчихсан явах. Энэ бол түүний ясны бяртай хүний гэрч гэж улсын начин Эрхэмбаяр магтаж байсан нь үнэний хувьтай. Данзан гуай ерөөсөө хоёр төрлийн бөх бөгөөд Богд хаант Монгол улсын заан, Ардын Засагт Монгол улсын арслан болой. Идэр залуугаасаа хичээнгүйлэн барилдсан бол улсад хэдэнтээ түрүүлж, цолны дээдийг хүртэх боломж  байсны гэрч бол 38 насандаа 880 бөхөөс 9 даван  үзүүрлэж, улсын арслан цол хүртсэнээс илэрхий. Данзан арслангийн алдарт голлон түлхдэг дархан мэх, хэзээ ч хэнд ч бууж өгдөггүй шулуун зан, “хоёр дахь өндөр Гонгор” хэмээгддэг өсгөлүүн бие, бяр чадлаа гайхуулсан адал явдалт олон үйл явдал нь  ард олны дотор домогшин үлдсэн боловч бөхийн сурвалж  бичгүүдэд тэмдэглэгдэн хоцорсон тодорхой баримт  данс даваагаар ховор юм гэж бөх судлаачид тэмдэглэсэн байна.

Ямар ч байсан Данзан гуай Түшээт хан аймгийн Эрдэнэ вангийн хошуу, өнөөгийн Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын “Хуурч” хэмээх газар 1895 онд төрж, лам ноёдынд зарцлагдан амьдралын хатуу ширүүнийг үзэж, нутгийнхаа засаг ноёдтой тэмцэлдэн, албанд оногдон гүжирт унаж нутаг заагдан Түшээт хан аймгийн Эетэй бэйл Сономдоржийн хошуу одоогийн Дорноговь  аймгийн Мандах суманд нутаг заагдаж явсаар хожим нутагтаа анхны Засаг даргын албыг хашжээ.

Үүнээс үзвэл Данзан гуай.................... Илүү ихийг ЭНД ДАРЖ уншина уу

СЭТГЭГДЭЛ БИЧИХ