
Хятадын коммунист намыг шүүмжлэн бичсэн twitter-чин залууг баривчилжээ. Харин үүнийг эсэргүүцсэн зуу зуун интернэт хэрэглэгч Бээжин хотын төв гудамжид цугларан эсэргүүцлээ илэрхийлж байна.
Баривчлагдсан залуу Зай Шиобин өөрийн twitter хуудсандаа ХКН-ын XVIII дугаар их хурлын тухай ёгтлон бичсэн аж. Гэтэл өнгөрөгч долоо хоногт намын хурлаа хийн шинэ удирлагуудаа сонгосон тус намынхан намын эсрэг үйл ажиллагаа явуулсан болоод намын нэр хүндэд халдсан хэнийг ч болов нам, улс төрийн ажлыг үл ойшоосон гэх нэрийдлээр баривлахад бэлэн байгаа аж.
Бээжин хотод баривчлагдсан жиргээч “Эцсийн зогсоол” нэртэй аймшгийн киноны шинэ ангид Хятадын Ардын танхим намын гишүүдийн дээрээс Ардын их хурлын ордон нуран унаж буйг харуулж байна. Дэлхий нийтийг цочоосон энэ кино энэ сарын 8-нд дэлхий даяар үзнэ" хэмээн бичсэн нь түүнийг буруутан болгожээ. Ийм зүйл бичсэнээс хойш хэд хоног жиргээч сураггүй болсон бөгөөд санаа зовсон найз нөхөд нь гэрт нь очиход түүнийг цагдаа нар баривчлаад явсныг сонсчээ. Цагдаа нар түүний компьютерыг мөн хураан авсан аж.
Цагдаа нар түүнийг алан хядах утга агуулгатай мэдээлэл тараасан хэмээн буруутгаж, эрүүгийн хэрэг үүсгэжээ. Хятадын хуулинд зааснаар ийм хэрэгт дээд тал нь таван жил шоронд хорих ял оноодог байна.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ