90 жилийн дараа дэлхий огт өөр болно

img

ХХII зууны эх гэхэд Дэлхийн температур дөрвөн градусаар нэмэгдэж, ингэснээр манай гариг танигдахын аргагүй өөр болох ажээ.  Дэлхийн банкны (ДБ) шинжээчид зохих илтгэл бэлтгэснээр, энэ тухай сэрэмжлүүлж байна. Температур нэмэгдсэнээр дэлхийн хүнсний нөөц багасч, экосистем, биологийн олон төрөл мөхөлд орж, гадаад далайн түвшин өргөгдөнө гэж ДБ үзэж байна. Үүнээс гадна,  дулаарлын сөрөг үр дагавар нь манай гаригийн хамгийн ядуу олон бүс нутгийн хувьд ноцтой асуудал болж, хүний төрөлхтөний зорилгодоо хүрэх хүч чармайлтыг бусниулна гэж илтгэлд дурджээ. Тухайлбал, сүүлийн 20 жилд гадаад далайн түвшин урьдынхаасаа түргэн дээшилж байгааг шинжээчид тэмдэглэсэн байна. Гренланд болон Антарктидын мөсөн хуяг хурдан хайлж буй нь үүний гол шалтгаан болж байгаа ажээ. “Сүүлийн 225 жилийн хамгийн идэвхитэй хайлалт нь сүүлийн хэдэн арван жилд болсон шинж тэмдэг бий” гэж шинжээчид дурдсан байна. “Арлын жүжиг улсуудын зарим нь  өөрсдийн боломжийг анхааралтай харах хэрэгтэй гэдгийг хэлэхэд бас эрт байгаа ч, байдал тодорхой юм. Манай гаригийн хүн ам олширохын хэрээр түргэсэх цаг  агаарын өөрчлөлтийн үйл явцад дасан зохицох хэрэгтэй” гэж банкны тэргүүлэх шинжээчдийн  нэг Эрик Фернандес хэлжээ. Үүнээс гадна,  СО2-ын өндөр агууламжаас болоод далай, тэнгисүүд исэлдэнэ. Температур 2,4 градусаар ихсэхэд шүрэн арлууд мөхөж эхлэнэ.  Энэ нь загас агнаж, аялал жуулчлал эрхэлэн, эрэгт аж төрдөг хүмүүст ноцтой цохилт болно гэдгийг ДБ-ны мэргэжилтнүүд сэрэмжлүүлж байна. Үүнээс гадна, температур нэмэгдсэнээр Газрын дундад тэнгис, Африкийн хойд нутаг, Ойрхи Дорнод болон АНУ-д зун одоогийнхоос 6 гаруй градусаар халуун байх ажээ.  Үүний сацуу ингэснээр ургацын хэмжээ эрс багасана гэж илтгэлд дурдсан байна.  2100 он гэхэд бүх хагалгаат газрын 44% нь ган гачигт нэрвэгдэнэ.  Өмнөд Африк, АНУ, Европын өмнөд нутаг, Зүүн өмнөд Ази бусдаас илүүтэй нэрвэгдэнэ гэж шинжээчид тэмдэглэжээ. Африкийн умард болон зүүн нутаг, Ойрхи Дорнод, Өмнөд Азид усны хомсдол үүсэх ноцтой эрсдэл байгааг ч илтгэлд цохон заажээ.  Ганга, Нил зэрэг мөрөнд хамгийн их аюул нүүрлэж байна.  Амазони мөрнийг ч ийм хувь тавилан хүлээж байгааг ДБ-ны шинжээчид бас дурджээ. Дэлхийн дураалаттай тэмцэхгүй бол ирээдүй үеийнхэнд маань огт өөр гариг үлдэнэ гэж ДБ-ны тэргүүн Жим Ким хэлсэн байна.  Тэр илтгэлийг тайлбарлахдаа, “цаг агаарын өөрчлөлтийн эсрэг тэмцэхээс татгалзах нь үр хүүхдүүдэд маань өнөөдөр бидний аж төрж байгаагаас огт өөр дэлхий үлдэнэ. Цаг агаарын өөрчлөлт нь хүн төрөлхтөний өмнө тулгарч буй хамгийн ноцтой асуудлын нэг бөгөөд тиймээс  бид  ирээдүй үеийнхэн, ялангуяа хамгийн ядуу буурай ард түмнүүдийн эрх ашигийн үүднээс шийдвэр гаргах ёс суртахууны хариуцлага хүлээх ёстой” гэж онцлон тэмдэглэсэн байна. С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Heterhii tuishirah hereggui delhiin dulaaral ali hediin zogsood bidnii ard uldsen zuil bolson
2012-11-22