Төмөр замын харьяа нэгдсэн эмнэлгүүдийг орон нутагт шилжүүллээ

img

УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Ерөнхий хорооноос Төмөр замын харьяа нэгдсэн эмнэлгүүдийг орон нутгийн харьяанд шилжүүлэх шийдвэр гаргаад байсан юм. Энэхүү шийдвэрийн дагуу ЗГ-ын тогтоол гарч, Эрүүл мэндийн яамнаас ажлын хэсэг гарч ажиллсан байна. Ажлын хэсгийнхэн Сэлэнгэ аймгийн Зүүнхараа, Дорноговь аймгийн Сайншанд, Замын-Үүд, Говьсүмбэр аймгийн Чойрын нэгдсэн эмнэлгүүдийг орон нутагт шилжүүлжээ.   Тэд энэ үеэр дээрх аймгуудын орон нутгийн болон ТЗ-ын нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцан, эмч,ажиллагсадтай уулзалт зохион байгуулсан аж. Мөн Дорноговь аймгийн Засаг дарга н.Ганхуяг, Замын –Үүд сумын Засаг дарга н.Баянмөнх, Говьсүмбэр аймгийн Засаг даргын орлогч Л.Отгонжаргал, Сэлэнгэ аймгийн Зүүнхараа сумын Засаг дарга н.Цээпилдорж нартай уулзан, төмөр замын нэгдсэн эмнэлгийг орон нутагт шилжүүлж байгааг танилцуулан, хөрөнгө шилжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулсан байна.   Түүнчлэн Дорноговь, Говьсүмбэр, Сэлэнгэ аймгийн ЭМГ-ын дарга нар, нэгдсэн эмнэлгийн удирдлагуудад бүтэц, орон тоог стандартын дагуу нэгтгэн оновчтой зохион байгуулах, иргэдэд чирэгдэлгүй үйлчлэх, тусламж, үйлчилгээг тасралтгүй чанартай, хүртээмжтэй үзүүлэх талаар зөвлөгөө өгч, санал солилцжээ.   П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zochin:
Zov ajil bn
2012-11-24
ganzorig:
bayabasuren darga rash tai niilj ovoo yum zokhson doo
2012-11-23
bi:
Bolj bolj, zuv shiidver gargsan bna.
2012-11-22
төмөр зам:
хөөрхий муу төмөр замын хан мааньч тарж эхэллээ дээ ... мөнгөөр тог
2012-11-22