Хятадад тэнгэр баганадсан байшинг 90 өдөрт барихаар төлөвлөж байна

img

Хятадын барилгын  компани дэлхийд хамгийн өндөр тэнгэр баганадсан байшинг ердөө хэдхэн долоо хоногт барьж чадна хэмээн нотолж байна. “Broad Sustainable Building” корпорацийн төлөөлөгчид “Construcion Week” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа,  Чанша хотод 220 давхар “Sky City”  байшинг 90 өдөрт барихаар төлөвлөж байгааг мэдэгджээ. Компанийн төлөөлөгчдийн хэлснээс үзвэл,  838 давхар байшинг  хамгийн их хурдтай буюу  урьдчилан эвлүүлсэн секцүүдийг ашигласан онцгой технологийн ачаар өдөрт тав таван давхараар нь  барих ажээ. Өндөр байшинг энэ оны сүүлчээр барьж эхлэх төлөвтэй байгаа ч,  одоогоор компани хятадын эрх баригчдаас зөвшөөрөл авах ажлыг хөөцөлдөх хэрэгтэй болж байна. Байшинд 31 000 хүн суух сууцны  өрөөнүүд, түүнчилэн сургууль, эмнэлэг, офисууд байрлуулахаар төлөвлөж байгаа ажээ. Одоо дэлхийд хамгийн өндөр байшин болж байгаа Дубайн 828 метр өндөр “Burj Khalifa”  байшинг барьсан инженерүүд  дээрх цамхаг байшингийн зураг төслийг зохиожээ. “Broad Sustainable Building” компани  мөн тийм модулийн технологи хэрэглэн ердөө 15 өдөрт 30 давхар байшин барьж чадсанаар 2011 оны сүүлчээр дэлхийд нэрд гарсан юм. С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

aaaa:
90 tsag bolood nuraasai te bur eruuj bna
2012-11-24
зочин:
Дэлхийг сөнөөх гэж хятадууд төржээ. Хоолоор нь хордуулж, орон байрыг нь чанаргүй материалаар барьж, хувцас нь хүртэл хортой шүү. Заримдаа аргаа бардаг юм.
2012-11-23
zochin:
Heden davhar metr ni ch yahav aldsan yum shig bna Ta er ni aldaa l haraad baidag / symptone manea black / gedeg uvchtei bolj. Emnelegt uzuul Yamar aimaar yum be Ene delhii yamar gaihamshihtai yum be Ene chin suuriin nuh uhah l hugatsaa bna sh dee Setgej chadan gedeg chin mal hun 2iin yalgaa baidag yum bna oo
2012-11-22
ззззз:
838 давхар вэ наад тависан мэдээгээ шалгаач 838 метр байх аа
2012-11-22