
АНУ-ын бөөнийн агуулахууд дахь түүхий эдийн нөөцийн талаар тус орны Эрчим хүчний үйлдвэрийн яам тоо баримт нийтлүүлж, түүнчилэн Ойрхи Дорнодын байдал түгшүүртэй хэвээр байгаа нөхцөлд арваннэгдүгээр сарын 21-ний лхагва гаригийн арилжааны төгсгөлд дэлхийд нефтийн үнэ өссөнийг арилжааны дүн харуулж байна.
Brend Crude Oil маркийн Умард тэнгисийн нефтийн ирэх нэгдүгээр сарын фьючерсийн үнэ арилжааны төгсгөлд 1,03 ам. доллараар өсч, нэг баррель нь 110,86 ам. доллар болжээ. WTI маркийн хөнгөн нефтийн арванхоёрдугаар сарын фьючерсийн өртөг 0,63 ам. доллараар нэмэгдэж, нэг баррель нь 87,38 ам. доллар болсон байна.
АНУ-ын Эрчим хүчний үйлдвэрийн яамны мэдээгээр, арваннэгдүгээр сарын 16-нд дууссан арилжааны долоо хоногт тус орны нефтийн арилжааны нөөц (стратегийн нөөцийг оролцуулан) 1,5 сая баррелиар буюу 0,4%-иар багасч, 374,5 сая баррель болжээ. Ингэхдээ бензиний нийт нөөц 0,8%-иар багасч, 200,4 сая баррель болсон байна. Нефтийн бусад бүтээгдэхүүний нөөц 2,3%-иар буурч, 112,8 сая баррель болжээ.
Палестины зүгээс пуужингаар харвах нь ихэссэний хариуд арваннэгдүгээр сарын 14-нөөс Израиль цэргийн ажиллагаа явуулж байгаа Газын зурвасын байдал тогтворгүй хэвээр байна. Лхагва гаригийн орой хоёр тал гал зогсоох тухай тохиролцжээ. Цэргийнхэн Газын зурваст байлдааны ажиллагааг зогсоосон ч, палестины тал гал зогсоох тохиролцоог мөрдөж эхлэсний дараа бас хэд хэдэн пуужин харавлаа гэж гал зогсоосон тухай зарласны дараа Израилийн армийн төлөөлөгчид мэдэгдсэн байна. Энэ кампанит ажлын улмаас амь үрэгдсэн болон шархдагсдын тоо 160-аас давжээ.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ