
“Автобус-I” компанийн ажилчид энэ сарын 5-ны өдөр ажил хаяж байсан билээ. Жолооч, кондукторууд цагийн орлогын төлөвлөгөөг бууруулах, ажлын ачаалал ихтэй байгааг харгалзан цалинг нэмэх, хөдөлгөөний сахилга батын хариуцлага тооцохдоо арга хэмжээ давхардуулахгүй байх, жолоочийн хариуцлагын даатгалын үр дүнг сайжруулах гэсэн дөрвөн шаардлагыг тавьж байсан юм.
Мөн энэ асуудлыг дотооддоо ярилцан шийдвэрлэхгүй байгаа удирдлагаа халж, солихыг шаардаж байсан. Тэгвэл “Автобус-I” компани шинэ захиралтай болжээ.Тус компанийн захирлаар Ц.Одонтунгалаг томилогджээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ