
“Номин талст” хамтлагийн дуучин А.Хаянхярваа ИТХ-ын сонгуульд нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд МАН-аас нэр дэвшсэн.
Харин ард түмэн түүнийг дуугаа дуулаад явж байх нь дээр гэж бодсон бололтой, тэрээр энэ удаагийн сонгуульд ямартаа ч өвдөг шороодлоо.
Энэ тухайгаа тэрээр твиттер хуудастаа "Ард түмнийхээ сонголтыг хүндэтгэнэ. Саналаа өгсөн бүх хүнд баярлалаа. Гэхдээ олон хүн харамсаж байх шиг байна. 1000 гаруй айлаар ороход 70-80 хувь нь чамд итгэж байна гээд байсан. Гайхалтай юм" гэжээ.
Мөн "Өөрийнхөө мөнгөөр ч болов дүүрэгтээ жаал юм хийе дээ" хэмээн жиргэжээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ