
Фүкүока хотноо болж буй мэргэжлийн сүмогийн арваннэгдүгээр сарын тэмцээний 12 дахь өдрийн барилдаан сая өндөрлөлөө. Их аварга Харүмафүжи Д.Бямбадорж өнөөдөр сэкивакэ Миёгирюүд сүкүинаге мэхээр дийлдэн энэ тэмцээний гуравдахь ялагдлаа хүлээв. Харин ёкозүна Хакүхо М.Даваажаргал озэки Котоошюүд шитатэнаге мэхээр ялж, энэхүү башёог итгэл төгс тэргүүлсээр байна. Хакүхо 11 даваа-1 унаатайгаар өнгөлж, түүний араас есөн даваа-гурван унаатай шинэ ёкозүна Харүмафүжи, озэки Кисеносато, маэгашира Точиозан, Кёкүтэнхо Н.Цэвэгням, Чиётайрюү нар нэхэж яваа билээ. Ганц ч унаагүй найм дараалан ялж явсан сэкивакэ Гоэйдо дөрөв дараалан шороодсоноор тэргүүлэгчдийн эгнээнээс хасагджээ.
Маэгашира Кёкүтэнхо ялснаар мэргэжлийн сүмо дахь нийт ялалтын тоо нь 823 болж, түүхэнд 7-д бичигдсэн байна. Харин макүшита зиндааны баруун жигүүрийг толгойлон 6-0 амжилттай барилдаж буй Азүмарюү С.Тодбилэг 2013 оны эхний башёогоос жюүрёо зиндаанд дэвших болзлоо бүрэн хангажээ.
Монгол бөхчүүдийн барилдааны амжилтаас танилцуулахад:
Дээд зиндаа
Зүүний ёкозүна Хакүхо М.Даваажаргал 11-1
Барууны ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж 9-3
Зүүний озэки-1 Какүрюү М.Ананд 7-5
Зүүний маэгашира-6 Кёкүтэнхо Н.Цэвэгням 9-3
Зүүний маэгашира-8 Токитэнкү А.Хүчитбаатар 6-6
Зүүний маэгашира-9 Шёотэнро Д.Нямсүрэн 5-7
Барууны маэгашира-9 Асасэкирюү Б.Дашням гэмтэл
Зүүний маэгашира-16 Тамаваши Б.Мөнх-Оргил 7-5
Жюүрёо
Барууны 10 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар 8-4
Зүүний 12 Таканоива А.Баасандорж 6-6
Макүшита (дээд хэсэг)
Барууны 1 Азүмарюү С.Тодбилэг 6-0
Зүүний 2 Сэйро А.Өнөболд 2-4
Барууны 2 Араваши Э.Дөлгөөн 2-4
Зүүний 3 Широнорюү Э.Одгэрэл 4-2
Барууны 4 Кагамио Б.Нанжид 4-2
Зүүний 6 Ониараши Ө.Өлзийжаргал 4-1
Ц.Ганбат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ