Жастин Бибер гурван сартай хүүгийн эцэг биш гэдгээ батлах хэрэгтэй боллоо

img

Калифорнийн 20 настай бүсгүй Мэрая Итер нэрт дуучин Жастин Биберийг гурван сартай хүүгийнхээ төрсөн эцэг нь хэмээн мэдэгдэж, шүүхэд нэхэмжлэл гаргалаа. Бүсгүй энэхүү мэдээллээ үнэн гэдгийг батлахын тулд Жастин Биберийг эцэг тогтоох сорил өгөхийг шаарджээ. Харин Жастин Бибер одоогоор тодорхой хариулт өгөөгүй байгаа юм. Мэрая Итерийн мэдэгдэж буйгаар бол өнгөрсөн жилийн аравдугаар сард Жастинтай “ойртсон” юм байна. Гэхдээ энэ нь батлагдвал эргээд бүсгүй өөрөө хэрэгт унаж магадгүй. Учир нь ноднин Жастин Бибер 16 настай байсан тул насанд хүрээгүйд тооцогдож, бүсгүй насанд хүрээгүй хүүхдийг садар самуунд уруу татсан болж магадгүй аж. Жастин Бибер сүүлийн арван сарын хугацаанд жүжигчин бүсгүй Селена Гоместой найзалж буй билээ.

Р.Гэгээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

aiinaa:
shal hereggui zuil tegej bhaar oor zuil niitleech
2012-03-09
saruul:
justin bieber icheesei aimar huuhemseg amitAN BNA ALDARTAI L BOLOHOOS BISH YAG VNENDEE YU CH BISH AMITAN BNA
2012-01-22
hen d j hereggui zuil
2011-12-22
harin 20 nast geldee kkk shal ineedt ni
2011-11-08
16 nastaid ni untaj bsan.... odoo justin 18 tai ... getel huuhed ni 3 sartai...on tsagiin huvid avtsalaa alga
2011-11-03