Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдав

img

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэх асуудлаар хэлэлцэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг Уул уурхайн сайд Д.Ганхуяг танилцуулсан. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн М.Батчимэг, Б.Гарамгайбаатар нар асуулт асууж, ажлын хэсгээс Д.Ганхуяг, Д.Жавхланболд нар асуултад хариулж, нэмэлт тайлбар өгч, улмаар Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжлээ. Хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзэж, Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн М.Батчимэг танилцуулахаар боллоо.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ