Хүчирхийлэгчийн зургийг хэвлэсэн сэтгүүлч торгууль хүлээв

img

Францын Le Parisien сонины сэтгүүлч Штефан Селами өнгөрсөн нэгдүгээр сард тус сонинд хүчингийн хэрэгт сэжиглэгдэж байгаа хүний гэрэл зургийг нийтлэснийхээ төлөө найман мянган еврогоор торгуулжээ. Парис хотын Захиргааны шүүх түүнд мэргэжлийн нууцыг ил болгосон тул торгуулийн арга хэмжээ авах шийдвэр гаргав. “Энэ бол утгагүй шийдвэр. Би үүнтэй эвлэрэхгүй” гэж шүүхийн шийдвэрийг Селами тайлбарлав. Тэрбээр давж заалдах бодолтой байгаагаа илэрхийлээд энэ хэргийг Захиргааны шүүх бус харин иргэний хэрэг хянан шийдвэрлэдэг шүүх авч хэлэлцэх ёстойг онцолжээ. Энэ оны нэгдүгээр сард Селами дээрх сонинд 2011 оны сүүлээр хүчингийн гурван хэрэг үйлдсэнд сэжиглэгдэж байгаа хүний таамаг гэрэл зургийг хэвлүүлсэн билээ. Долоодугаар сард гэмт хэрэгтэн Бельгийн шоронд орсон бөгөөд удалгүй Францын холбогдох байгууллагуудад хүлээлгэн өгсөн юм. Шүүхийн шийдвэр ёсоор хохирогч эмэгтэйчүүдэд Селами сэтгэл санааны хохиролд тус бүрт нь нэг евро өгөхөөр болов. Мөн тэрбээр шүүх ажиллагааны зардал болох 2000 еврог төлөх учиртай аж. Хохирогч эмэгтэйчүүд түүний хэвлүүлсэн гэрэл зургаас болж мөрдөн шалгах ажиллагаа төөрөлдөж, тасалдахад хүрсэн гэж үзжээ. Эх сурвалж www.wikimon.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ