
Зэрлэг буга Техас мужийн оршин суугч руу дайраад түүний тамхийг нь хулгайлсан аж. Энэ хэрэг явдал хэд хоногийн өмнө Уайтхаус хотод болжээ. Бугын дайралтад өртөөд тэр эр айхтар хүнд бэртэл аваагүй байна.
Буга нэгэн айлын арын хэсэгт орж ирэнгүүт хоёр эр түүнтэй харьцахаар гадагшилжээ.
Тэднийг өөрт нь дөхөж ирэнгүүт буга догширч эхлэн тэдний араас элдэн хөөсөн гэнэ.
Айж сандарсан эрс зогсоол дээр байсан машин руу үсэрч орсон боловч буга мөчөөгөө өгөлгүй давшилж байсан аж. Буга урд хоёр хөлөөрөө машины суудал дээр байсан хайрцагтай тамхийг аваад амандаа хийн зажилж гарчээ.
Хоёр эр арга буюу цагдаа дуудахад хүрсэн байна. Цагдаа нар догширсон бугыг цахилгаан бороохойгоор номхтгосон гэнэ.

Эх сурвалж
www.wikimon.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ