
Сингапурт нэгэн таксины жолооч жинхэнэ шударга хүн шиг загнав. Тэрбээр Тайланд улсын жуулчин гэр бүлийн хосын мартаж буусан мөнгийг нь буцаан өгчээ. Бэлэн мөнгө хийсэн цаасан уутанд нэг сая гаруй сингапур доллар буюу бараг 900 мянган ам.доллар хэвтэж байсан аж.
Хосыг худалдааны төвийн дэргэд буулгасныхаа дараа жолооч эр ууттай мөнгийг анзаарсан байна. Тэр уутыг сөхөж үзээд мөнгө байгааг нь мэдэнгүүтээ өөрийн ажилладаг тээврийн компанийн офист очиж тэмдэглүүлжээ.
“Би тэр мөнгийг авч чадаагүй. Тэр мөнгө минийх биш” хэмээн жолооч эр өгүүлэв. Төдөлгүй жуулчид тээврийн компанид хандан таксин дотор мөнгөө орхисноо мэдэгдсэн аж. Хэдэн цагийн дараа тэд компанийн офист ирэхэд жолооч эр мөнгийг нь барьчихсан хүлээж байжээ.

Тэд жолоочид баярласнаа илэрхийлээд мөнгөн шагнал олгов. Мөнгөний дүн тодорхойгүй байна. 2009 онд тус улсад нэгэн салан зорчигч таксин дотор таван килограмм алт мартаж буусан тохиолдол гарч байсан юм. Жолооч эр шударга загнан зорчигчид түүнийг нь буцаан өгчээ.
Эх сурвалж
www.wikimon.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ