Түр эвлэрэл дайны эхлэл болдог

img

Түр эвлэрэл Өчигдөр Израйль улс болон Палестины Хамас бүлэглэлийн хооронд түр гал зогсоох гэрээг Египетийн нийслэлд байгууллаа. Хүн төрөлхтний эртний түүхийн үеэс өдгөөг хүртэл Газын зурвасын оршин суугчид амар амгаланг үзэлгүй дайн, самууны хөлд үрэгдсээр ирсэн нь ёстой л хараал шингэсэн гэмээр. Жүүдүүд, палестинчууд азгүй хувь тавилангаар зэрэгцэн оршиж манай гаригийн геополитикийн хамгийн тэнцвэргүй бөгөөд гарах гарцгүй асуудал байсаар. Израйль болон Хамасын мөргөлдөөн есөн хоногийн өмнө огцом ширүүссэн. Үе үе Израйлийн өмнөд нутаг руу Газын зурвасаас пуужин харваж, хариуг нь еврейчүүд барьсаар гурван жил өнгөрсөн. Яагаад гэвэл 2008 оны арванхоёрдугаар сарын 27-ноос 2009 оны нэгдүгээр сарын 17-ныг хүртэл сар гаруйн хугацаанд хоёр тал Газын зурваст ширүүн тулалдсаны эцэст Израйлийн тал цэргээ гаргаж Хамас бүлэглэл ч хариу гал зогсоосноор саяхны өдрүүдийг хүртэл мөргөлдөөн ийм дээрээ тулж байгаагүй юм. Израйлийн хөлөг онгоцууд далайгаас Газ руу пуужин харваж, агаарын довтолгоогоор хүчтэй бөмбөгдөж хариуд нь Хамас бүлэглэлийн дайчид 1000 гаруй пуужинг Израйлийн нутаг руу харвасан. Үүний дүнд Палестины 160 гаруй иргэд амиа алдаж, олон мянган хүн шархадсан бол Израйлийн талаас таван хүн амиа алдаж олон арван хүн эмнэлэгт хүргэгджээ. Эцэст нь өчигдөр буюу 21-ний орой түр хугацаагаар гал зогсоох хэлэлцээрт хоёр тал нэгдсэнээр Газын зурвас дахь мөргөлдөөн намжаад байна. Өчигдөр Газын зурвасын нийслэл хот болох Газад палестинчууд түр эвлэрлийг баяр хөөр болон эзлэн түрэмгийлэгчдийн эсрэг ялалтын өдөр болгон тэмдэглэж эхэлсэн бол эсрэгээрээ Израйлийн нийслэлд томоохон дэлбэрэлт болж 11 хүн бэртэж, гэмтсэн юм. Автобусанд байрлуулсан бөмбөг дэлбэрч хэдийгээр хүмүүс амиа алдаагүй ч Тель-Авивын оршин суугчдыг айдаст автуулсан. Хамас ялсан уу, эсхүл... Найман хоногийн турш үргэлжилсэн мөргөлдөөн хэнд ашигтайгаар тусаж, хэн нь ялав? Энэ асуултын хариуг олохыг хичээе. Сионист дэглэмийн эсрэг эвлэршгүй өстөн дайсан болсон Хамасын хувьд үнэхээр ард иргэддээ зарласан шиг мөргөлдөөнийг ялалтаар дуусгав уу. Үүнд хоёр хариултыг олох болно. Дэлхий нийт юу юугүй 2009 оны явдал давтагдаж Израйлийн танкийн дивизүүд Газын зурваст хэд хэдэн газраар нэвтэрч асар олон хүний амь үрэгдэх вий хэмээн түгшин ажиглаж байсан. Тэгвэл байдал иймд тулсангүй төдийгүй, израйлийн арми хуурай замын цэргийн ажиллагаа явуулахаас түдгэлзэж байгаа нь арабын хаварт хөөрсөн палестинчууд, гаднаас зүйл бүрээр тусламж, дэмжлэг хүлээж авах болсон Хамас бүлэглэлд итгэл төрүүлсэн байна. Хамасчууд баярлан тэнгэр өөд буудаж, Газын зурвасын иргэд тэдний удирдлага дор эзлэн түрэмгийлүүлсэн нутаг дэвсгэрээ хэзээ нэгэн цагт еврейчүүдээс эргүүлж авах цаг ирнэ хэмээн ярьцгааж байгаа. Тиймээс Хамас ялсан. Гэсэн ч хохирлын хэмжээг сонсвол палестинчууд илүүтэй хохирч, хүмүүсээ алдсан. Харин 1000 хол гарсан тооны пуужин харваад байхад пуужингийн эсэргүүцэн хамгаалах системийнхээ ачаар ихэнхийг нь устгаж амжсан, ердөө таван израйль хүн энэ өдрүүдэд амиа алдсан гэвэл бодит байдал дээр Тель-Авив ялсан болж таарна. Эсвэл Израйль уу? Тэгвэл Тель-Авив үнэхээр мөргөлдөөнд давуу тал олов уу. Гал зогсоох хэлэлцээрт Беньямин Нетаньяхуг гарын үсэг зурж байх мөчид Израйлийн нийслэл Тель-Авивт автобус дэлбэрч израйльчуудыг айдас, хүйдэст автуулсан. Хэдэн жилийн өмнө Тель-Авивын нэгэн ресторанд амиа золиослогч бөмбөг дэлбэлсэн гашуун дурсамж өдгөө тэдний ой санамжинд хэвээр байгаа. Тиймээс ч дэлхийд тэргүүлэгч тагнуулын байгууллагатай /Моссад/ Израйлийн нийслэлд бөмбөг дэлбэлэх нь лалын жихадуудын хувьд баярт үйл явдал юм. Хүчирхэг армитай ч дайсагнагч лалын шашинт орнуудын дунд орших байрлалтай еврейн улсын иргэд дайныг хүсэхгүй нь мэдээж хэрэг. Ард иргэд нь дэлбэрэлтийн чимээнд балмагдаж байхад харин засгийн эрх баригч консерватив хүчин болох ерөнхий сайд Беньямин Нетаньяхугийн тэргүүлдэг Ликуд намын хувьд ялалт болсон. Олон улсын хэвлэлүүдээр Израйль Газын зурвас руу хүчтэй довтолж буй нь биеэ хамгаалах бус дотоодын учир шалтгаантай хэмээн бичиж байсан. Энэ ч үнэний ортой. Учир нь ирэх оны эхээр Израйльд парламентын сонгууль болно. Сүүлийн үед дотооддоо хүчтэй шүүмжлэлд өртөж буй Ликуд нам улс орноо батлан хамгаалах асуудалд шийдэмгий байгаагаа ард иргэддээ харуулж чадсанаар лалын түрэлтээс болгоомжилсон иргэдээ өөртөө татах боломжтой болно. Энэ нь ч өнгөрсөн өдрүүдэд Газын зурваст өрнөсөн мөргөлдөөнөөр батлагдаж Ликуд нам ирэх сонгуулийн ялалтаа баталгаажуулсан хэмээн өрнөдийн хэвлэлүүд бичиж байна. Тиймээс түр эвлэрлээр дууссан тулаан Израйлийн эрх баригчдын хувьд дотоод улстөрийн тоглолтын нэг хэсэг байсан, амжилтад хүрсэн ч гэж үзэж болох. Ялалт, ялагдлын талаархи эдгээр хувилбаруудаас тэс өөр нэгэн хувилбар нисэж буй нь Иран юм. Ираны заналхийллийг хэзээ ч тэвчихгүй Израйль улс эрт орой хэзээ нэгэн цагт лалын орнуудын тэргүүлэгч Ирантай тулах нь тодорхой. Тиймээс ар талаа эхний ээлжинд аюулгүй болгож зөвхөн Ираны зүг зэвсгийн хүчээ чиглүүлэхийг Тель-Авив харж буй. Иймэрхүү Ирантай холбоотой хувилбар ч Газын зурвас дахь сөргөлдөөний ард сүүдэр мэт дагаж болох. Гэхдээ АНУ, Египетийн болон НҮБ-ын даргын оролцоотойгоор тогтоосон “түр эвлэрэл” үнэхээр түр нэрэндээ таарсан болохыг бид удахгүй харах болно. Учир нь Газын зурвасыг энэхүү нийтлэлийн эхэнд таагүйгээр нэрлэснийг сануулж болно. Мөн олон улсын томоохон мэдээллийн агентлагууд түр эвлэрэл заримдаа дайны эхлэл болдог хэмээн "ёрлож" буй нь ч жирийн нэг таамаглал биш. Эзлэн түрэмгийлэл ба хуваагдал Төгсгөлд нь Израйль болон Палестины мөргөлдөөний учгийг геополитикийн талаас тайлбарлая. Эдүгээгийн Палестины газар нутаг нь Израйлийн булаан эзлэж авсан газар нутгаар хоёр хуваагдсан. Иордан голын баруун эрэгт 2 сая гаруй палестинчууд Фатах намын удирдлага дор Израйльтай арай л тайван харилцаатайгаар оршин сууж байгаа бол Газын зурваст 1.5 сая гаруй палестинчууд амьдардаг. Газар Дундын тэнгисийн эрэг дагуух 41 км урт, 6-12 км өргөнтэй Газын зурвасын оршин суугчид Хамас бүлэглэлийн удирдлага дор Израйльд булаан эзлэгдсэн газар нутгийнхаа төлөө цуцалтгүй тэмцсээр байгаа. Уг нь палестины төрийн эрхийг Фатах нам атгадаг байсан ч 2006 онд болсон сонгуулиар Хамаст ялагдсан юм. Энэ дүнг дэлхий нийт гайхан хүлээж авсан ч Фатах нам хамгийн ихээр цочирдсон нь билээ. Ингээд Хамас Палестины түр засгийн газрыг толгойлсон нэртэй хэдий ч Газын зурвастаа л бүрэн эрхээ эдэлж байгаа юм. Гэсэн ч Израйлын эсрэг хатуу байр сууриа үргэлжлүүлэн хамгаалж ирсэн билээ. [caption id="attachment_173940" align="alignnone" width="600" caption="Израйлийн агаарын дайралтад өртөж буй Газ хот"][/caption] [caption id="attachment_173941" align="alignnone" width="600" caption="Газын зурвасын хил дээр Израйлийн танкууд бөөгнөрсөн"][/caption] [caption id="attachment_173942" align="alignnone" width="600" caption="Газ хотоос Израйлийн нутаг руу пуужин харваж байна"][/caption] [caption id="attachment_173943" align="alignnone" width="600" caption="Газ хот"][/caption] [caption id="attachment_173944" align="alignnone" width="600" caption="Палестины пуужингийн харвалтаас айж мэгдсэн еврей эмэгтэйчүүд"][/caption] [caption id="attachment_173945" align="alignnone" width="600" caption="Израйлийн агаарын дайралтад палестины олон арван хүүхдүүд амиа алдсан"][/caption] [caption id="attachment_173946" align="alignnone" width="600" caption="Хамас бүлэглэлийн дайчид"][/caption] [caption id="attachment_173947" align="alignnone" width="600" caption="Газын зурвасын хил дээр гал зогсоосны дараа израйлийн танкууд"][/caption] Н.Өрнө  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zaluu:
Cda haraal idsen izrailchudiig horsnoos archih tsag iren gedegt itegdeg shuu. Hogiin dotuur tamirtai hun muutai humuus bdishde.Gitler cda guitsed ustgaj duusgah estoi bsim.
2012-11-24
уншигч:
Ийм нийтлэл завгүй улсуудад их хэрэгтэй
2012-11-23
oogii:
saihan niitlel bn aa.. bi ugaasaa Palistinii ard tumnii tald baidag hun dee Izrail bol urgelj aidasd bh bolnoo yagaad gevel hunii gazar nutgiig deeremdsen bolhoor ter...
2012-11-23
muusain evrei9chuud
2012-11-23
ene mash daatstai sian niitlel bn bayarlalaa
2012-11-23
ene delhin hamgiin emgeneltei gazar ene mongol yamar azaar iim goe we yun AN MAN yun utaa yun yaduural
2012-11-23
ЗОЧИН:
ДАЙНД ДАВУУ ТАЛ ГЭЖ БАЙДАГГҮЙ.
2012-11-23
гайна:
сайн бичжээ. Израйль улс байгуулсан тухай НҮБ-ийн тогтоол гарсаны дараа ЗХУ-ын /тэр үеийн/ удирдагч Сталин хэзээ ч дэлбэрч мэдэх, байнгын түгшүүртэй нэг цэгтэй боллоо доо гэж хэлж байсан гэдэг үнэхээр үнэн гэдэг нь батлагдлаа
2012-11-23
bat:
shuudad iim sain toimch bsan yumuu uneheer sain analyse bn
2012-11-23
www.shinebair.mn
2012-11-23
sonirholtoi niitlel bna
2012-11-23