
Улаанбаатарт үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. 8-10 хэм хүйтэн байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт 20 хэм хүйтэн, харьцангуй чийг 68 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.
Баруун болон төвийн нутгаар үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун зүгийн нутгийн хойд хэсэг, Хөвсгөлийн уулсаар бага зэргийн цас орно, бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун өмнөс секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр 14-19 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул голын сав газраар 8-13 хэм, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 1-6 хэм, бусад нутгаар 4-9 хэм хүйтэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ