
УИХ-ын гишүүн С.Ганбаатар, УИХ-ын гишүүн С.Баярцогтыг Оюутолгойн асуудлаар халз мэтгэлцээнд дуудсан.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Оюутолгойн гэрээг анх хийлцсэн гол хүний нэг нь УИХ-ын гишүүн С.Баярцогт. Тиймээс энэ гэрээг хийхээр судалгаа хийж эхэлсэн тэр үеэс эхлэн бүх бичиг баримтыг олон нийтийн өмнө дэлгэж, ярилцъя гэсэн юм” хэмээн мэтгэлцээн хийх болсноо тайлбарлаж байсан билээ.
Тэгвэл энэхүү мэтгэлцээн өнөөдөр болно. Гурван ч удаа хойшилсон мэтгэлцээн 21.25 цагт МҮОНТ-ийн “600 студи”-д болох бөгөөд орон даяар шууд цацагдах юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ