
Олон Улсын Циркийн Дөрөвдүгээр Фестиваль энэ сарын 15-наас 21-ний өдрүүдэд БНСВУ-ын Ханой хотноо болж, Орос, Украин, Куба, Лаос, Монгол, Камбож, Франц, АНУ, Грек, Вьетнамын нийт 185 жүжигчид оролцож таван төрөлд авьяас чадвараа сорьжээ.
Монгол Улсыг төлөөлөн Монголын Үндэсний АСА цирк, Улаанбаатар циркийн жүжигчин, МУСТА Э.Лхагва-Очир гар дээрхи тэнцвэрийн үзүүлбэрийн төрөлд үндэсний бүжгийн өнгө аяс бүхий уран нугаралт, тэнцвэрийн үзүүлбэрээр оролцож алтан медаль хүртлээ.
Энэхүү Олон Улсын Циркийн Фестивалийг БНСВУ-ын Соёл, Спорт, Аялал жуулчлалын яам, Вьетнамын Циркийн холбоо хамтран дөрөв дэх удаагаа уламжлал болгон зохион байгуулж байгаа бөгөөд өмнө нь 1997, 2004, 2010 онд зохион байгуулж байжээ хэмээн Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ