
Сүүлийн 16 жил энэ хятад эмээ өнчин хүүхдүүдэд ноосон цамц нэхэж өгдөг ажилтай болжээ. Би 400 гаруй цамц нэхсэн гэж тэр ярьж байна. Цюй Зиньшоу угай 83 настай. Шанхай хотод суудаг. Тэтгэвэр авах бүрийдээ бяцхан хүүхдүүдэд хөөрхөн ноосон цамц нэхэх утас худалдан авахад бага зэргийн мөнгө хойш нь хийдэг байжээ. Өнчин өрөөсөн хүүхдүүдэд ингэж туслах санаа 1996 онд телевизийн нэг нэвтрүүлгээс төрсөн юм гэж тэр ярьж байна. “Би Фан гэгч хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйн тухай нэвтрүүлэг үзсэн юм. Тэргэнцэрт суусан тэр эмэгтэй буяны “Итгэл найдвар” төслийнхөнд сурагчийн 50 цүнх бэлэглэж л дээ. Энэ нь миний сэтгэлийн маш их хөндсөн. Тэр эмэгтэй нийгэмд ямар нэг зүйл өгч чадаж байгаа бол би ч бас чадна. Тэгээд би асрамжийн газрын өнчин хүүхдүүдэд ноосон цамц нэхэж өгдөг болс юм” гэж Цюй Зиньшоугуай ярьж байна.
Тэр тэтгэвэрт гарахаасаа өмнө ажлаа хийж байхдаа өөрийн төслийг хэрэгжүүлж эхэлжээ. Тэгэхэд 100 орчим ам. долларын хэмжээтэй цалингаасаа өдөр бүр нэг юань (барагцаалбал 16 цент) хойш нь хийж байжээ. Тэр өөрийн хадгаламжийг “Хайрын тусгай сан” гэж нэрлэдэг байна.
Нэхмэлийн утасны зэрэгцээ Цюй гуайд нэхмэлийн инээдэмтэй зурагтай тусгай номууд бас хэрэгтэй байдаг аж. Хүүхдүүдэд зориулан ноосон цамц нэхдэг болохоор цамцны зураг нь тэдний насанд тохирч байх ёстой гэж тэр байнга хэлдэг байна. Цюй гуайн үлгэр дууриал түүний хамаатан садан, найз нөхөд, хөршүүдийн урам зоригийг сэргээжээ. Тэднээс олон хүн өнчин өрөөсөн хүүхдүүдэд хувцас юм уу, Цюй эмээд нэхмэлийн утас өгдөг байна. Цюй гуайн хөрш эмэгтэй хэлэхдээ “Би маш их сэтгэл хөдөлсөн. Хэрвээ Цюй гуай хүүхдүүдэд үүнийг бэлэглэж чадаж байгаа бол чи ч бас чадна. Манайд нэхмэлийн утас зөндөө их байсан, би бүгдийг нь Цюй гуайд өгсөн” гэжээ. Өвөл болж байгаа болохоор сайхан сэтгэлтэй эмээгийн өгөөмөр сэтгэл өнчин хүүхдүүдэд тус болох нь мэдээж.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ