Дараа жилээс тэднийг зүхэж болно

img

Монголчууд анх удаа нийс­лэлийн сон­гуульд АН-д итгэл хүлээлгэлээ. Гэхдээ анхан шатны сонгууль болох аймаг, дүүргийн сонгуульд хэнд өгсөн нь өнөөдөр тодорхой биш байна. Үнэн хэрэгтээ АН ихэнх тойрогт ялсан гэдэг нь үнэн гэнэ. Өнөөдрийн байд­лаар 15 аймаг, зургаан дүүрэгт АН ялсан гэсэн мэдээ ирж байна. Хэрэв энэ үнэн бол маргааш нийслэлд метро барихаас эхлээд давхар зам баригдах хүртэл ажил эхэлнэ. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн хэлснээр “Өнөө­дөр бид сонгуульд ялалт байгуулна гэдэг нь жижигхэн асуудал юм байна. Бидэнд түүнээс илүүтэйгээр хууль эрх зүй, санхүү эдийн засгийн томоохон асуудлууд хүндрэл учруулна. Нийслэл­чүүд зөвхөн өнгөц хараад утаа, хог, гэр хорооллыг байхгүй болгох тухай ярьдаг. Үнэн хэрэгтээ энэ нь нийслэлийн Засаг даргын асуудлаас хэтэрсэн хэрэг юм байна. Энэ бүхнийг шийдэхийн тулд нэгд, хууль эрх зүйн орчин бүрдүүлэх, хоёрт, дүүрэг, хороодын дарга нар иргэ­дийнхээ төлөө ажиллах учиртай. Саяхан гэр хорооллынхонтой барил­гажуулах, нүүрсний үнийг хямдруулах тухай асуудлаар уулзалт хийхэд хороодын дарга нар тэр бүхнийг эсэргүүцлээ” хэмээсэн. Энэ бүхнээс харахад орон нутгийн сонгууль хэнд, хаана үр өгөөжөө өгөх нь тодорхой бус байна. Өнгөрсөн орон нутгийн сонгуулиас харахад нэгэн сонирхолтой зүйл ажиглагдана. Ихэнх өндөр настнууд өглөө эрт саналаа өгдөг. Орой нь залуучууд саналаа өгөх гэж сонгуулийн хорооны байрны үүдэнд бужигнадаг. Гэтэл энэ удаагийн сонгуулиар үдшийн 18.00 цагаас хойш хэн ч ирсэнгүй. Чингэлтэй дүүргийн 28,29 дүгээр хэсгийн хорооны дарга нарын ярьж байгаагаар энэ удаад сонгогчид идэвхгүй оролцсон гэнэ. Эндээс иргэд яагаад идэвхгүй байна гэдэг асуудал гарна. Ихэнх иргэд олон удаа нийтийн тээврийн үнэ 100 төгрөгөөр нэмэгдэхэд эсэргүүцлээ илэрхийлдэг. Гэтэл хэдэн зуун сая төгрөгийн цэцэрлэг, сургуулийг шийдэхэд иргэд саналаа өгөх эрхтэй гэдгийг хэн ч мэдсэнгүй. Удахгүй нийслэл өөрийн гэсэн хуультай болно. Энэ хуулиар нийслэл хийсэн бүтээсэн бүхнээ өөртөө зарцуулдаг болно. Энэ мөнгийг хэдэн дарга биш хороодын иргэд шийддэг болно. Гэр хороол­лынхон цэцэрлэг, сургууль, эмнэлэггүй хэмээн байнга гомдол эрдэг. Энэ бүхнийг шийдэх эрхийг энэ удаагийн орон нутгийн сонгуулиар, төсвийн хуулиар нэг мөр шийднэ. Хэн хаана, юу барихаа дарга биш иргэд шийддэг болно. Орон нутгийн сонгуульд өрсөлдсөн АН энэ бүхнийг иргэддээ санал болголоо. Энэ бүхнийг иргэдээр зогсохгүй намууд хүлээн авлаа. Харамсалтай нь МАН тэргүүтэй хэсэг бүлэг улс төрийн хүчин аймаг, дүүргийн сонгуулийг тасалдуулах оролдлого хийлээ. Энэ нь төрийн эсрэг гэмт хэрэгт тооцогдоно. Одоогоор нот­логдоогүй боловч санал хураалтын хуулинд заасан хувь хүрээгүй хэдэн хэсэг, хороод байна. Энэ бүхэн юунаас болсныг хуулийн болон мэргэжлийн байгууллагууд шалгах ёстой. Үнэн хэрэгтээ иргэд саналаа өгсөн. Сонгууль хүчинтэй болсон. Гэтэл одоогийн мөрдөж буй хуулиар дахин сонгууль явуулах тухай яриа гарч байна. Хэрэв өнөөгийн мөрдөж буй хуулийг баримталбал хоёр асуудал үүснэ. Нэгд, нэрсийн жагсаалтыг үнэн зөвөөр гаргаж өгөх тухай заалт бий. Хоёрт, Монгол Улсад тодорхой хугацаагаар оршин суусан иргэн саналаа өгнө. Гэтэл саяхан болсон орон нутгийн сонгуулиар иргэдийн санал өгөх тоог гаргахдаа олон жил гадаадад байсан иргэд, олон жилийн өмнө хаа нэгэн хашаанд байсан иргэдийн нэрсийг аль нэгэн хороонд гаргаж өгсөн байна. Жишээлбэл, Чингэлтэй дүүргийн 14-р хороонд хэдэн арван байхгүй хүний нэр, төчнөөн тооны гадаадад буй хүний нэр сонгогчдын нэрсийн жагсаалтад орсон байна. Энэ бүхнээс үүдэн сонгуулийн ирц хүрсэнгүй гэсэн хуулийн заалт гарч байна. Гэтэл сонгуулийг зохион байгуулж буй сонгуулийн хэсгийн дарга нар “Бидэнд өгсөн нэрс Иргэний бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн. Нэгэнт ирүүлсэн нэрс ирж байгаа иргэн цахим үнэмлэхтэй бол бид хуулийн дагуу саналыг нь авах үүрэгтэй” гэж хариулж байна. Энэ бол тэдний буруу биш юм. Эндээс харвал сонгуулийн санал хураалт нийслэлийн иргэдийн татвар төлөгчдөөс гарч байгаа. Нийслэл Улаанбаатар хот Монгол Улсын нийт бү­тээгдэхүүний 70 хувийг бүрдүүлж байгаа гэдэг. Гэтэл нийс­лэлчүүдэд хийсэн бүтээснийх нь 20 хувийг өгсөөр өнөөдөр хүрсэн. Анх удаа нийслэлд Ардчилсан хүчин олонхи боллоо. Тэдний санал болгож буйгаар бол нийс­лэлчүүд хийсэн бүтээснийхээ 70 хувийг өөрсдөдөө зарцуулна. Энэ жилдээ утаа, хог устахгүй. Энэ тухай нийслэлийн мундаг баг болсон Үүл, Тулга хоёр ний нуугүй хэлж байна. Дараа жилээс тэдэнтэй тооцоо хийх боломж гарна. Дараа жилээс тэднийг зүхэж болно. Тэд гуравхан сард замын түгжрэл, газрын луйвар, барилгын хууль бус компаниудын асуудал шийдсэн. Цаашдаа гэр хорооллыг амины орон сууцжуулах, нийслэлийн дагуул хотыг бий болгох, хөгжүүлэх зэрэг том асуудлыг ярьж байна. Хамгийн сонир­холтой нь нийслэлийн хороод төсөвтэй болох тухай АН бодлого хэрэгжүүлнэ. Энэ бол одоогийн үнэд орж байгаа Ганнам стилийг хэрэгжүүлнэ гэсэн үг юм. Ганнам стиль гэдэг нь хэн нэгэн хогоо хаядаг байсан газрыг хамгийн өндөр ашигтай барилга болгосон түүх юм. Тус дүүрэг нь өнөөгийн байдлаар дэлхийн хамгийн өндөр ашигтай газар болсон. Энэ бүхнийг хийхэд их мөнгө, хугацаа шаардагдаагүй хэрэг. Зөвхөн Сөүл хотын Засаг даргын сэтгэл л орсон гэдэг. Түүнтэй адил нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл Сүхбаатар дүүргийн 7-р хорооллыг Монголын хамгийн том санхүү, эдийн засгийн төв болгох тухай ярьж байна. Энэ бүхнийг ирэх жилийн төсөвт суулгасан тухайгаа гайхуулж байна. Нийслэлд баригдаж байгаа олон тооны барилгууд өнөөдөр зогссон. Энэ бүхэн нь Үүл баатарт таалаг­дахгүйгээр зогсохгүй дургүйг нь хүргэж байгаа гэнэ. Нийслэлийн удирдлагууд үнэн хэрэгтээ барилга барихыг дэмжээд зогсохгүй өөгшүүлж олшруулах бодлого барьж байгаа. Харамсалтай нь барилгууд нь хууль бусаар тэр бүү хэл хахуулиар газар авсан нь өөрсдөд нь гай болж байгаа гэнэ. Удахгүй нийслэлийн удирдлага барилга барихыг хувийн компаниудад санал болгоод зогсохгүй мөнгийг нь өгнө гэнэ. Гэхдээ хэн нэгэн хүний дурын барилга биш нийслэлчүүдийн нийгмийн асуудлыг шийдэх зорилгоор ямар нэгэн байгууллагыг барих саналыг нийслэлийн удирдлага тавина. Жишээл­бэл, Сонгинохайрхан дүүр­гийн ХYII хороонд цэцэрлэг барих уу, буудал барих уу гэдгийг иргэд шийднэ. Энэ бүхнийг хороо, дүүргийн удирдлага хэрэгжүүлнэ. Шинэ төсвийн давуу тал нь энэ болно. Шинэ төсвийн шинэчлэл гэдэг нь энэ болно. Шинэ удирдлагын өөрчлөлт гэдэг нь энэ болно. Х.Баттөгс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

хараарай чи гарсан үр дүнгий нь яасан дуртай нь аргагүй эдэлж хэрэглээд явж байх болдоо чи
2012-11-24
Гана:
Төрийн албан хаагчдыг халаад байдаг юм билээ Сонгуулийн дүнг гаргаж чадахгүй будилдаг Содномцэрэнг халагдвал таарна
2012-11-23
ìåòðî áàéãóóëàõ óó 15 çîãñîîëä 15 ìèíóò ÿâäàã ãýñýí ø¿¿ óñàéí áîëòîîñ ÷ õóðäàí õýõýõý
2012-11-23
ãàííàì õýëáýð ãýâ ¿¿ ò¿¿íèéã ÷èíü çàéñàí òèéøýý õýðýãæ¿¿ëýýä ýæõýëñýí ø¿ äý æìðèéí àðä ìàíüä õ¿ðòýýëã¿é ýä äýý áàò ¿¿ë òýíä àëòàí õàðààöàé íü ãýäãèéã ìýäýýã¿é ýý ¿õñíèéõ èø äýëõèéí õàìãèéí ýðòíèé äàðõàí öààçàò óóë áàéäãèéí
2012-11-23
÷è ýðäýíýòèéí 800.000ààñ õèøèã õ¿ðòñýí ¿¿ õýõý äîðèëîã áîë ýëáýãýýãèéí õ¿¿õýëäýé
2012-11-23
çî÷èí:
ÀÍ -ä àõèàä ë õóóðòàãäëàà äàà.Õóäëàà ÿðèõã¿éãýýð ñîíãóóëü õèéæ ÷àäàõã¿é áàéíà.Îäîî ÀÍ -ÕÀÍ Á¯Ãä õàìààòàí ñàäíàà äàðãà áîëãîîä ë ÿàæ èõ ìºí㺠èäýõ âý ãýýä ë õàíöóé øàìëààä ë äàéðöãààæ áàéíà
2012-11-23
zochin:
ìîíãîë÷óóä ÿìàð ÷ èòãýìòãèé õ¿ì¿¿ñ âý
2012-11-23
hhh:
Huuchnaar MAH shig naizand dundaa , tanil dundaa , ah duu dundaa yavsanii urshigaar hot , utaa buh muu ih yumnii undes tavigdsan. Hervee shudraga chaddagaar , shudargaar yavmal manai uls hugjine. naizand dundaa, nairaan dundaa yavsan humuus ih money olood biz , odoo teriig nio boliulaad shudargaar , niitereeree shudarga unenieer yavah geheer , tedegeer humuusiin hooliig haah geed biagaa uchraas hunii huuh gesen yumiig buruu shaaj guivuuldag yum aa. ter nairaand yavsan naizand dundaa hor nairuulj amdraas sursan humuus shudaraga niigemd yuch hiich chadahgui bolohoor bachimdaad baigaa yum daa.
2012-11-23
togoo:
ard tumen maani ardchilsan namaa toiron hureelj namaa demjih heregtei.uneheer zuv ajil ehluulj bga shu.AN chadna.
2012-11-23
vietnamiig gargaad chi sain zasaj chadahuu. arxichin hudalch chanargui zaswar hiideg dampuu mongol zaswarchidaar bi law uhjeesen ch hiilgehgui
2012-11-23
харж л байя юугаа шинэчлээд байгаа хүмүүс юм бүү мэд бүтээн байгуулсан юмыг ард түмэнээс булаахаас өөр юм хийдэг хүмүүс үү худлаа бөөн реклам
2012-11-23
хараарай чи гарсан үр дүнгий нь яасан дуртай нь аргагүй эдэлж хэрэглээд явж байх болдоо чи
nara:
Äîðëèãæàâ ñàéí óäèðäàã÷.Äýìæäýã ¿¿íòýé îëîí õ¿í ñàíàë íèéëíý.
2012-11-23
÷è ýðäýíýòèéí 800.000ààñ õèøèã õ¿ðòñýí ¿¿ õýõý äîðèëîã áîë ýëáýãýýãèéí õ¿¿õýëäýé
hugatsaa bogino shuu, harj l baiy Jinhene utgaaraa hoshgiruulah vii de ed
2012-11-23
shinechlel geed l bna yugaa shinechleed bgaa yum huuchin ssurin deer l ajillaad reclamdaad bgaa biz de. odoo ajillah l heregtei bna sh de, ajillaad bai8 ajillaad bai. ene l heregtei bna hudlaa yarih ni ih bna shuu dee
2012-11-23
зочин:
Ерөнхийдөө ард түмэн маш их итгэж ,хүлээж байгаа. Ахиад хуурахгүй гэж найдаж байна. Шинэчлэл хийх хэрэгтэй шүү, АН- хаан.Метро бол маш их чухал.
2012-11-23
kaz:
Mongoloos Vietnamuudiig garga
2012-11-23
vietnamiig gargaad chi sain zasaj chadahuu. arxichin hudalch chanargui zaswar hiideg dampuu mongol zaswarchidaar bi law uhjeesen ch hiilgehgui
Bayaraa:
Odoo tegeed ene gadaaduudaa Ulaanbaara hotoos gargah heregtei bn shuudee
2012-11-23