Нийслэлийн засаг дарга ирэх онд юу хийх вэ

img

Нийслэлийн удирд­­лагын зөв­лө­лийн ху­рал­даан өчиг­дөр болж нийслэлийн Засаг дар­га бөгөөд Улаанбаатар хотын за­хи­рагч Э.Бат-Үүл удир­дан явууллаа. Ху­рал­даанаар хэд хэ­дэн асуудлыг хэлэлц­сэн юм. Хуралдааны эхэнд нийслэлийн За­саг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Ба­таа “Улаанбаатар хо­тын 2013 оны эдийн засаг,  нийгмийн зо­рилтын төсөл”-ийг танилцууллаа. Ñàяхан нийслэлийн Засаг дарга үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрөө НИТХ-ын V хуралдаанаар хэлэлцүүлж батлуулсан. Тэгвэл энэ удаагийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаар үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрөөс 2013 онд хэрэгжүүлэх ажлын дэлгэрэнгүй  төлөвлөгөөг харьяа газрын агентлагуудын дарга нарт танилцуулж хэлэлцүүлсэн юм. Нийслэлийн харьяа агентлагуудаас хоёр удаа Засаг даргын мөрийн хөтөлбөрийн талаар санал авсан байна. Ингэснээр ирэх онд 400 гаруй ажлыг хэрэгжүүлэхээр боловсруулжээ. Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны таван А хөтөлбөрийн хүрээнд хийх ажлуудыг тайлагнав. Ирэх онд гэр хорооллын дахин төлөвлөлт, тохилог амины орон сууцаар хангах, иргэдийн амьдрах орчин нөхцөлийг аюулгүй болгох, алслагдсан болон захын дүүргүүдийг дэд бүтцээр хангах, нийгмийн суурь үйлчилгээний асуудлуудыг шийдэхээр голлон тусгасан байна. Мөн улс нийслэлийн төсвөөр зургаан сургууль,  11 цэцэрлэг, таван спорт цогцолборыг барих ажлыг хийхээр төлөвлөжээ. Шинээр барих 86 ажил, өргөтгөл шинэчлэлийн 68 км автозамын ажил он дамжих замын ажил, төрийн үйлчилгээний асуудлыг шийдвэрлэх, нийтийн тээврийн парк шинэчлэлт, эмнэлэг, сургууль, цагдаагийн байр барих зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөгөөндөө тусгасан байна. Улаанбаатарын агаарыг цэвэр болгох ажлын хүрээнд одоо хийгдэж буй агаарын бохирдлыг бууруулахаар хэрэгжүүлж байгаа арга хэмжээг эрчимжүүлэх, утаа бага ялгаруулдаг троллейбус, дуобусыг нэмэгдүүлэх, нийтийн тээвэрт өөрчлөлт шинэчлэлтийг хийх юм байна. Мөн  нийтийн тээврийн салбарт байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологийг нэвтрүүлэн, стандартаас илүү хорт утаа ялгаруулж байгаа тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцохыг хязгаарлаж, журамлах замаар автомашинаас хамааралтай агаар бохирдуулалтыг бууруулах, хотын тоосжилтыг бууруулж ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, сул шороон хөрс бүхий гудамж талбайг үе шаттайгаар хэрэгжүүлэх ажлыг ирэх онд хийхээр төлөв­лөсөн байгаа аж. Мөн нийслэлд “цэцэрлэгч”-ийн ажлын байр бий болгож, тэдгээр нь нийслэлд ургаж буй, зүлэгжилт, ногоон байгууламж, цэцэрлэгжилтийг хамгаалах, арчлах үүрэг хүлээх юм байна. Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй томоохон хайрга, карьер, тоосгоны үйлдвэрүүд иргэдийн амьдрах орчин нөхцөлд аюултай байдлыг бий болгож, ихээхэн бухимдал үүсгэдэг. Тэгвэл ирэх жилд хотын дарга томоохон үйлдвэрүүдийг хотоос гаргах ажлыг шат дараатайгаар хэрэгжүүлэх гэж байна. Тэрээр  Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хуульчлан батлуулж, үе шаттай хэрэгжүүлнэ гэдгээ мэдэгдсэн билээ. Мөн  нийслэлийн дүүрэг бүрт иргэдийн санаачилга, оролцоотойгоор гэр хорооллыг инженерийн шугам сүлжээнд холбох хэсэгчилсэн төлөвлөлт хийж, загвар төсөл боловсруулан хэрэгжүүлэх юм байна. Улаанбаатар хотын гэр хорооллыг дэд бүтэц бүхий амины орон сууцны хороолол болгон хөгжүүлэх хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг дүүрэг, хороод тус бүрээр, бүсчилэн боловсруулж зургаан жилийн дотор хэрэгжүүлэхээр үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртөө тусгасан. Тэгвэл энэ ажлыг шат дараатайгаар хэрэгжүүлж гэр хорооллыг амины орон сууцжуулж, дэд бүтэцэд холбох юм. Мөн Хотын зүүн хэсэг УС-15, баруун хэсэг Баянхошуу, хойд хэсэг Таван буудал орчимд орчин үеийн дэвшилтэт технологи бүхий дулааны станцыг үе шаттайгаар барих юм байна. Хотын дарга алслагдсан дүүрэг буюу дагуул хотыг дэд бүтэцжүүлж, хөгжүүлэх ажлыг шат дараатайгаар зохион байгуулна гэсэн. Тэгвэл Улаанбаатар хотын дагуул хот, тосгон, суурьшлын бүсүүдийг хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж, инженерийн хангамжийн бие даасан эх үүсвэрээс хангагдсан, тохилог амины орон сууцны хотхон, хороолол болгох чиглэлээр хөгжүүлэхээр төлөвлөсөн байна. Мөн 50 мянган ажлын байрыг шинээр бий болгох, иргэдийн хамгийн ихээр гомдол гаргадаг цахилгаан дулааны асуудлыг шийдвэрлэх зэрэг олон ажлыг ирэх онд хийхээр төлөвлөөд байгаа юм. Ирэх онд хийх хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө НИТХ-ын тэргүүлэгчдийн хур­лаар хэлэлцүүлэх юм байна. Ж.ГАНЦЭЦЭГ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

5552:
Үүл баатарт хэлэх миний хэдэн үгс Сайн байна уу Баатар даргаа. Миний бие энгийн нэгэн хувийн хэвшил эрхлэгч билээ. Ардчиллын буянаар хувиараа бизнесс эрхэлж амьдарлаа боломжийн хэмжээнд авч явдагтаа Алтан хараацай та бүхэнд туйлын баярлаж бас дэмжиж явдаг. Өнгөрсөн жил таныг УИХ-д нэр дэвшихгүй Хотын дарга болно гэхэд ямар их баярлаж таны төлөө саналаа өгөв дөө. Даан ч тусыг усаар гэдэг шиг таны бидэнд барьж байгаа бэлэг чинь үнэхээр таалагдахгүй байна. Өнгөрсөн намар хийсэн хязгаарлалт чинь дулааны цагт сайхан байсан. Хүйтний улиралд такси нь олдохгүй олон олон нялх хүүхдүүд ханиад томуу туссан талаар та шуурхай дээрээ мэдээ авч л байсан байлгүй дээ. Хаа нэг тэгш сондгой гээд хязгаарласан. Эсэргүүцсэн ч гэсэн нийтийн эрх ашиг гэж бодоод л дагасан. Энд хүний хувийн өмчид халдаж эрх ашгийг боогдуулж байгаа ардчиллын зарчимд байж боломгүй зүйл яваад байна. Бид чинь 365 өдөр машинаа унах гэж улсдаа татвар төлж байгаа ш дээ. Одоо тэгтэл жилд 52 хоногийн дунджаар 10,200 төгрөгийн татварыг таны тушаалаар улсад луйвардуулж байна. Энэ олон машин улсад төлсөн татварынхаа 52 хоногийн зөрүүг нэхэх юм бол /ойролцоогоор 5 тэрбум/ тэр мөнгийг ядарсан эдийн засагтай улс чинь төлж чадах уу? Харалган шийд гаргасан та хувиасаа төллөө юу? Одоо дахиад хагас бүтэн сайнаар явуулахгүй гэхээр 104 хоногийн татварынхаа буцаалтыг /10 тэрбум/ танаас нэхэх болно шүү. Юм болгоныг хориглоод байвал ард түмэн чинь таныг сонгосон шигээ буулгаад авах боломж бий гэдгийг санаарай. Хавар буруу талдаа рультэйг ярьж байгаад Эбэд загнуулсан. Гэхдээ тэр чинь бол сонгуулийн шоу байсан ш дээ. Өвлийн цагт таны дийлэхгүй байгаа утаанаас чинь зугтаж нар салхинд гарахдаа такси бариад явах уу. Будаач будаач гэхээр сахлаа будав гэдэг үг Магнай та хоёрт л хамгийн зохилтой болоод байна даа.
2013-09-05
tsetseg:
oronsuutsand amidardag 07 ga gazaraa avaagui ,gazargui humuus hezee gazartai boloh veeeeee
2012-11-25
BUURAL MYANGUUJIN VIA SOLIGDMOL UUL:
UB-D HUVICHLAAGUI GAZAR ULDSEN BOL HELEEREI.HUUDEE HUVICHILJ UGIE BAIZ.Mongol turiig sandailsan buriaduud yahaaraa buural bas tegeed hudalch baidag bainaa.tohioldol bishee.
2012-11-24
Od:
Odbayr geech songinohairhanii arhitektor. Bsan gariiig. Shalgaacheee avilgaliiin jinhene ezen duldai daa. Baynzvrh dvvrgiin bayraa geed halzan tolgoit geed. Ted. Hen. Be ?? Niigmiin. Shaar. Shavhruunuud. Shvvdee haana gazar. Ger horoolol baishin. Barih geed Tandaj suugaaad Avilgalaa. Avdag. Deeremchid shvvdee Iim 2 nvvrtei Doli tsohison duldainuudaas ardchilsan. Nam. Salaagvi. Bgaa. Ni. Haramsaltai Ya.
2012-11-24
иргэн:
Ерөнхийлөгчийн авгай цэцэрлэгийн хашаанд зөвшөөрөлгүй барилага бариулж байгааг зогсоохуу өө бас ирэх дөрвөн жилд буулгах хөшөө байгаа юу
2012-11-24
corolt:
Buural myanguujin
2012-11-24
ganaa:
ta nart ajil hiideggui Monhbayar metiin hulgaichuud baibal taalagdaad dna u, yagaad gebel huuligui duraaraa ard tumnii ideh gj.........bitgii gorid ta nariin ue odoo duussan daa golognuud mini.............
2012-11-24
zochin:
Yu ch hiihgui ee hudlaa l yarina
2012-11-24
oo im aimar ym uu arai ugui bh aa tim lag ym bh da ydag ym gants huugee bodod tom kamponnuudiig yah ym aaan uhanta bna shuu mongolchuudaa
2012-11-23
батаа:
худалч баатар өөрийн хүүгийн барилгын компанид барилга барих газрыг өгөхөөр бусад компани ажлыг зогсоосон нь ард иргэдийн эсрэг үйл ажиллагаа боллоо нөгөө яриад байсан барилгаа нураахгүй юм уу ялалт кино театрын хажуугийн хүн алдаг барилга чинь батхүүгийнх юм биш үү яагаад энэ бар илгын талаар юу ч ярихгүй байгаа юм бэ энэ тэнэг баатрын худал ажлын дүрээр байрны үнэ нэмэгдэж байгааг ард иргэд эсэргүүцэх хэрэгтэй
2012-11-23
С:
Өнөөдөр Нийслэлийн Барилга Хот Байгуулалтын Газарт ерөнхий архитектор Нацагдорж, Одбаяр болон дүүргүүдийн архитекторууд зэрэг авилгалч нөхдийг Бат-Үүл байлгаж байгаа нь тэдний сүлжээгээр барилгын компаниудаас авилгалаа авах аргыг боловсруулсан гэсэн үг. Хүүгийнхээ барилгын газрыг ч мөн тэднээр дамжуулан авсан байдаг. Тэгэхээр УБ хотын захиргаанд авилгал зөвхөн хэлбэрээ өөрчилж байсаар байх нь.
2012-11-23
S:
Bat-uulyn huuhed barilga barij boldog, busad n barij boldoggui horvoodoo.
2012-11-23