Тангараг өргөх гишүүдийн асуудал хойшиллоо

img

УИХ-ын чуулганыг өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын зарим гишүүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай зэрэг хэд хэдэн асуудлыг хэлэлцэх ёстой байсан. Өөрөөр хэлбэл, гишүүний бүрэн эрхийн талаар СЕХ-ноос танилцуулснаар МАН-аас намын жагсаалтаар нэр дэвшигч Д.Сарангэрэл, УИХ-ын сонгуулийн 10 дугаар тойрогт АН-аас нэр дэвшиж, гишүүнээр сонгогдсон Г.Батхүү, Д.Зоригт нар тангараг өргөх боломжтой байсан. Харин Баянзүрх дүүргийн сонгуулийн ирц бүрдээгүй тул тангараг өргөх гишүүдийн асуудал хойшиллоо. Тиймээс хэлэлцэх асуудлын дараалалд багтсан хоёр дахь асуудлыг удахгүй хэлэлцэх юм байна. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ