Өнөөдөр болох зарим үйл явдлын тойм
Монгол ньюс мэдээллийн төвд 11.00 цагаас “Манлайбаатар ирээдүй” ТББ-аас 1990-ээд онд хоригдлууд өлсгөлөнгөөр үхэж хүний эрх ноцтой зөрчигдөж байсан талаар баримттай мэдээлэл хийнэ. 12.00 цагаас Дээд эрүүл мэндийн хүрээлэнгээс эрдэмтдийн “Билиг зүйн анхдугаар зөвлөгөөн” зохион байгуулах талаараа мэдээлэл хийнэ. 13.00 цагаас “Lady” ХХК-ийн 10 жилийн ойн хүрээнд “Imako consalting” институтээс зохион байгуулах “Байгууллагын чадавхийн хурдасгуур, сургалт зөвлөх үйлчилгээний хөгжилд шинэчлэл хэрэгтэй юү” арга хэмжээний талаарх мэдээллийг сонирхоорой. 14.00 цагаас Нийслэлийн нэгдсэн оюутны холбооноос нийслэлийн оюутнуудад тулгамдаж буй нийгмийн асуудлаар хэвлэлийнхэнд хандлаа. Өнөөдөр 14.00 цагаас монгол ньюс дээр Нийслэлийн оюутны холбоо байгуулагдаж байгаа талаар мэдээлэл хийнэ. Хэвлэлийн хүрээлэнд 11.00 цагт НҮБ-ын ЮНЕСКО-гийн дэмжлэгээр Монгол Улсын дунд сургуульд ардчиллын үнэт зүйлсийн нэг болох үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, мэдээлэл авах, түгээх зэрэг хэвлэл мэдээлэлтэй харилцах өсвөр үеийнхний мэдлэг, чадварыг хөгжүүлэх нээлтийн үйл ажиллагааг Хэвлэлийн хүрээлэнд зохион байгуулна. 13.00 цагаас “Анод” банкны хувьцаа эзэмшигчдийн хохирлыг тогтоолгүйгээр дараагийн долоо хоногийн эхнээс Шүүхээс банкны хувьцаа эзэмшигчдийг шүүн таслахаар болсон талаар ”Анод” банкны хувьцаа эзэмшигчдийн түр хорооноос мэдээлэл хийнэ. -Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд зохион байгуулагдах хонхот бөмбөг, гар бөмбөгийн тэмцээний нээлт 11.00 цагаас Баянзүрх дүүргийн 55 дугаар сургуулийн байранд болно. Нээлтэд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Отгонжаргал оролцоно. -Нийслэлийн Нийгмийн халамж үйлчилгээний газар Дэлхийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан Нийгмийн ажилтнуудлыг чадавхижуулах сургалт зохион байгуулж байна. Сургалт өнөөдөр 10.00-17.00 цагт Монголын хүүхдийн ордоны Их танхимд болно. -08.30 цагаас Хууль зүйн үндэсний хүрээлэнд ”Гэрч, хохирогчийг хамгаалах, хохирол нөхөн төлүүлэх эрхийг хэрэгжүүлэх арга зам” сэдэвт онол, практикийн бага хурал эхэллээ. Хүний эрхийн Үндэсний Комисс, МҮИС-тай хамтран зохион байгуулж буй тус арга хэмжээнд шүүх, прокурор зэрэг төр захиргааны байгууллагууд, хууль, эрх зүйн сургалт явуулдаг сургуулиуд оролцож байна -БГД-ИЙН 16- р хороо буюу Гандангийн айлуудад нийслэлийн Агаарын чанарын албанаас яндангийн утаа шүүгч суурилуулсан байна. Өнөөдөр10.00 цагт НИТХ-ын дарга болон бусад удирдлагууд утаа шүүгч суурилуулсан айл өрхүүдэд зочлон энэхүү ажлын үр дүнг шалгах юм байна. -УИХ-ын сонгуулийн 15 дугаар тойрог, Увс аймагт Монгол Ардын намаас нэр дэвшигч Б.Чойжилсүрэнгийн туслах Я.Баттогтох, УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны референт, Увс аймгийн Оюутны холбооны тэргүүн Ш.Чинбат нарыг шүүх хурал өнөөдөр 13.00 цагт Баянгол дүүргийн шүүхэд эхэлнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ