Тель-Авивт автобус дэлбэлсэн этгээдийг баривчилжээ

img

Израйль, Палестины хооронд гал зогсоох хэлэлцээ хүчин төгөлдөр болж эхэлснээр тус хоёр орны жирийн иргэд сэтгэл амар айдасгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлсэн. Энэхүү санаачлагыг НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга ноён Бан Ги Мүн гаргасан бөгөөд түүнийг дэмжиж газын зурваст тайван байдал тогтож байгаад талархлаа илэрхийлсэн байна. Лхагва гаригт гал зогсоох хэлэлцээ хийхээс хэдхэн цагийн өмнө Израйлийн нийслэл Тель-Авив хотод хэд хэдэн дэлбэрэлт болсон. 2006 оноос хойш буюу зургаан жилийн хугацаанд Тель-Авивт ийм халдлага гарч байгаагүй юм. Харин цагдаа нар нийслэл хотод автобус дэлбэлсэн этгээдийг барьж чадсан байна. Дэлбэрэлтэд 21 хүн өртөж шархадсан  ба хүний  амь нас сүйдээгүй юм. Шархадсан иргэдийн биеийн байдал харьцангуй сайжирч байгаа бөгөөд тэд халдлагын талаар “Үнэхээр гэнэтийн зүйл болсон, жирийн ард иргэдэд иймэрхүү байдлаар халдана гэдэг байж боломгүй зүйл шүү дээ.  Бид энх тайвныг хүсч байна” хэмээн ярьжээ. Мөн гэрч нарын яриагаар дэлбэрэлтийн үеэр автобус хүнгүй байсан бөгөөд алан хядагч автобусанд  бөмбөг тавиад зугтсаныг харсан хүмүүс байгаа аж. Автобус дэлбэлсэн этгээд жихад бүлэглэлийн гишүүн байсан бөгөөд Палестины Бейт Лачияа тосгоноос гаралтай ч Израйлийн иргэн харьяат болсон этгээд байжээ. Тэрээр автобус дэлбэлэх ажиллагааг гар утсаар зааварчилгаа аван үйлдсэн тухайгаа хэлсэн аж. Дэлбэрэлт болсны дараагаар цагдаа нар зугтааж  байсан хорлон сүйтгэгчийг нисдэг тэргээр хөөж 443 дугаар хурдны замаас баривчилсан байна. Лхагва гаригт палестинчууд 31 пуужинг Израилийн зүг харвасаны 14-ийг нь Израйль угтан сөнөөжээ. Мягмар гаригт пуужингийн буудлага нэлээд хүчтэй болж, Газаас 200 орчим пуужин харвасан юм. Байдал хурцдаж эхэлснээс хойш Израилийн нутгийг 1400 пуужингаар буудсан гэж еврейн улсын эрх баригчид мэдээлээд байна. Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

medrel muutai oron yugaa bulaatsaldaj negrvvgee buujin xarawdag bna maluud my saihn ex oron shig gzar nutag algo
2012-11-23