“Эрүүл чийрэг Монгол хүн” аян орон нутагт үргэлжилнэ
“Эрүүл чийрэг Монгол хүн” аяны хүрээнд нийслэлийн нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа шаардлагатай иргэдэд эмнэлгийн төрөлжсөн мэргэжлийн үзлэгийг сарын турш үнэ төлбөргүй үзлэг хийж, мөн бичсэн жорын эмийг үнэ төлбөргүй олгосон байна. Үзлэгээр Баянгол дүүрэгт 1110 хүн, Баянзүрх дүүрэгт 2006 хүн, Чингэлтэй дүүрэгт 1470 хүн, Сонгинохайрхан дүүрэгт 1821 хүн, Хан-Уул дүүрэгт 703 хүн, Сүхбаатар дүүрэгт 1191 хүн Багануур дүүрэгт 1268 хүн, Налайх дүүрэгт 1724 хүн нийт 11293 хүн дотор, мэдрэл, эмэгтэйчүүд, хүүхэд, арьс харшил, мэс засал, чих хамар хоолой, дүрс оношлогоо гэсэн төрлүүдээр үзлэгт хамрагдаж, шинжилгээ, эмчилгээ хийлгэжээ. Энэхүү аян орон нутагт үргэлжилнэ. Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ