Баянзүрх хайрхны хишиг барилдаан ДҮЙЗТЭЙ

“Дөрвөн уулын хишиг барилдаан”-ы 2010-2011 оны хоёр дахь нь болох “Баянзүрх хайрхны хишиг барилдаан” /2010.12.19/ амжилттай болж өнгөрлөө. Энэхүү барилдааныг МҮБХ, “Бридж” групптэй хамтран зохион байгуулдаг билээ.
Уг барилдаанд, у.ар Д.Ганхуяг, у.г И.Доржсамбуу, у.з Д.Рагчаа, Б.Соронзонболд, у.х Д.Баасандорж, Т.Мөнгөнцоож, М.Батжаргал, Ө.Бат-Орших, өсөх идэр начин М.Жамъянпүрэв, И.Ёндонсамбуу, Г.Эрхэмбаяр, Ц.Лхагвасүрэн, М.Уламбаяр, Т.Өсөх-Ирээдүй, Ж.Отгонбаяр тэргүүтэй 256 бөх зодоглосноос:
Түрүү: Говь-Алтай аймгийн Бугат сумын харьяат, “Хантайшир” бөхийн дэвжээ, Эргүүл хамгаалалттай газар, “Сүү” ХК-ийн бөх у.н Дугардоржийн БАТБАЯР
Үзүүр: Ховд аймгийн Чандмань сумын харьяат, “Ховд” бөхийн дэвжээ, “Ховд нутгийн хөгжлийн төлөө сан”-гийн бөх у.н Нямаагийн Батзаяа
Их шөвөгт: Завхан аймгийн Алдархаан сумын харьяат, “Завхан” бөхийн дэвжээ, Хүч СХ, Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газрын бөх а.а Лхагвын ЛХА-ОЧИР, Увс аймгийн Ховд сумын харьяат, “Увс нуур” бөхийн дэвжээ, Хүч СХ, Нийгмийн хэв журмыг хамгаалах газрын бөх а.н Намсрайжавын БАТСУУРЬ нар шалгаран үлдэв.
Барилдааны дүйзийг ЭНД ДАРЖ үзнэ үү
СЭТГЭГДЭЛ БИЧИХ