Өнчин тархины хавдар авах мэс засал амжилттай болжээ

img

П.Н.Шастины нэрэмжит төв эмнэлгийн мэдрэлийн мэс заслын эмч нар анх удаа тархины мэс заслыг тархины уян дурангийн аргаар хийжээ. Үүнээс өмнө тус эмнэлэг хамрын хөндийгөөр микроскопийн тусламжтайгаар хийж байсан аж. Энэ удаагийн уян дурангийн хагалгааг Монгол улсын тэргүүлэх зэргийн эмч, клиникийн профессор Х.Хусаян ахлагчтай мэдрэлийн мэс заслын эмч нарын баг ХБНГУ-ын “B Brain- Eusculap” фирмийн тархины уян дурангаар 74 настай Б-д өнчин тархины хавдар авах мэс засал хийсэн юм. Одоогоор өвчтөний биеийн байдал сайн байна. Уян дурангийн аргаар хийж буй энэ хагалгаа нь эмчлүүлэгчид хагалгааны явцад тархины эд эсэд гэмтэл учруулахгүй, хүндрэл багатай, гоо сайхны хувьд сорви багатай, эмчлүүлэгч хагалгааны дараа 24 цагийн дотор өөртөө үйлчлэх боломжтой гэх зэргээр сэргэлт хурдантай орчин үеийн шилдэг аргуудын нэг гэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ