
УИХ-ын ээлжит чуулган 10.00 цат эхлэх байсан ч нэг цагаар хойшилж, дөнгөж сая эхэллээ. Чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын эхэнд УИХ-ын зарим гишүүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай асуудлыг хэлэлцэх байсан дараа долоо хоног хүртэл хойшилсон. Тиймээс
одоо
Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын болон Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай" хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх дээр санал хураалт явуулна.
Хууль санаачлагчийн илтгэлийг Уул уурхайн сайд Д.Ганхуяг танилцуулж байна. Дараа Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг танилцуулна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ