Японы тал БНХАУ-д суух шинэ элчин сайдыг томиллоо

img

Япон улсыг төлөөлөн БНХАУ-д суух элчин сайд зүрхний шигдээс өвчний улмаас таалал төгсч шинээр тус улсад суух элчин сайдыг нэрлэжээ.

Шинээр томилогдсон элчин сайд Масато Китра 59 настай. Түүний хувьд 1976 оноос Японы гадаад харилцааны яаманд ажиллаж байгаа бөгөөд энэ салбартаа мэргэшсэн туршлагатай албан хаагч юм. Тэрээр ирэх сард Бээжин хотыг зорих тухай NHK суваг мэдээлсэн байна.

Эдгээр хоёр орон улс төрийн харилцаандаа нэлээд шинэчлэл хийх төлөвтэй байгааг шинжээчид хэлж байгаа. Тус хоёр орны улс төрийн байдал сүүлийн саруудад арлын маргаанаас үүдэн таагүй байгаа. Гэхдээ энэ байдал сайнаар эргэж,  асуудал нааштайгаар шийдэгдэх боломжтой хэмээн найдаж байна.

БНХАУ-ын удирдлага ч солигдсон, тус улсад суух элчин ч шинэчлэгдэж байгаатай холбоотой. Тиймээс арлын маргааны асуудлыг ч мөн илүү тайван замаар шийдэх боломжтой болж байгаа юм. Энэ асуудалтай Тайвань улс ч холбоотой. Өнгөрөгч есдүгээр сард Японы тал маргаан дэгдээгээд байсан арлын дөрвийг нь өөрийн болгосон. Харин одоо хамгийн том арал болох Синкаку арлын асуудал үлдсэн.

Э.Мөнхнасан

 

 

 

 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ