
Жил бүрийн арваннэгдүгээр сарын дөрөв дэх баасан гаригт дэлхийн олон орны хүмүүс хоногийн турш ямарваа бараа худалдаж авахаас татгалзаж, хэмээс хэтэрсэн хэрэглээ нь нийгмийн аюултай чиг хандлага гэдгийг сануулж байдаг. Энэ өдрийг (Buy Nothing Day) Америкийн Талархлын өдрийн дараа, өөрөөр хэлбэл, дэлхий дахинд Зул сарын өргөн худалдаа эхлэх уламжлалт үеэр тэмдэглэдэг.
Энэ өдөр дэлгүүрүүд жилийн орлогынхоо 20-50%-ийг олдог бөгөөд хамгийн том худалдааны төвүүдэд жил бүр олны үймээн шахцалдааны үеэр цөөнгүй хүн амь үрэгддэг байна. Тийм болохоор энэ арваннэгдүгээр сарын дөрөвдөх баасан гаригийг “хар баасан гариг” гэж нэрлэсэн нь үүнтэй холбоотой юм. Чухамдаа энэ өдөр олон нийтийн идэвхтнүүд худалдаж авах бараагаа маш анхааралтай сонгож, авахыг уриалж байна.
Юм худалдан авахаас татгалзах санаачилгыг эстон гаралтай Канадын сэтгүүлч Калле Ласн 1992 онд гаргажээ. Түүний бодож байгаагаар, санхүүгийн хямралын шалтгааныг зохицуулалтгүй зах зээлээс эрж хайх бус, харин ухвар мөчид, илүү хэрэглэх гэсэн соёлоос эрж хайх хэрэгтэй ажээ. Энэ ажиллагааны талыг баримтлагчдын хамгийн тодорхой нэг учирлал бол амьдралын өндөр түвшинтэй орнуудад дэлхийн хүн амын 20% нь амьдарч, дэлхийн байгалийн бүх нөөц баялгийн 80 гаруй хувийг ашиглаж байгаатай холбоотой юм.
Эд юм худалдан авахаас татгалзах өдөр нь Мексик, Канад, АНУ-аас гадна өөр 55 оронд зохион байгуулагдах болжээ. Өдгөө энэ хэрэгт өөр 10 улс нэгдээд байна. Тэдгээртэй манай улс хараахан нэгдээгүй байна. Энэ ажиллагаанд оролцох болзол нь тун энгийн. Юу гэвэл 24 цагийн туршид ямар ч бараа худалдан авахаас татгалзах хэрэгтэй.
Эх сурвалж: "ТВ7 хоног" сэтгүүл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ