Энэ онд 119 сэтгүүлч амь насаа алдсан байна

img

Олон улсын хэвлэлийн институтын гаргасан тооцоо судалгаагаар энэ онд нийтдээ 199 сэтгүүлч ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ бусдын гарт амь насаа  алдсан болохыг мэдээлж байна. Энэ үзүүлэлт нь 1997 оноос  хойшхи хамгийн өндөр үзүүлэлт аж. Амь насаа алдсан сэтгүүлчдийн 36 нь Сирид ажиллаж байх үедээ эрсэджээ. Мэдээлэл дамжуулсныхаа төлөө халуун амиа золино гэдэг тун ч харамсалтай хэрэг. Хоточ нохойн үүргийг гүйцэтгэж, нийгмийн сэргүүлэг болж байдаг сэтгүүлчийн цаг бус, халдлага дарамтын шинжтэй үхэл ихсэж байгаа нь сэтгүүл зүйн салбар хэр зэрэг түгшүүр дунд ажиллаж байгааг илтгэж байгаа юм. Сирийн дараагаар Сомали улс бичигдэж байгаа. Тус улсад энэ онд 19 сэтгүүлч ажил үүргээ гүйцэтгэж яваад амиа алджээ.  Түүний дараагаар Мексик, Пакистан болон Филиппин зэрэг орнууд орж байна. Э.Мөнхнасан      

СЭТГЭГДЭЛ БИЧИХ